• Өнөөдөр 2026-10-23

Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ

      "Айчи Нагоя 2026" Азийн пара наадмын байт харвааны эмэгтэй багийн төрөлд ОУХМ Б.Оюун-Эрдэнэ, ОУХМ Д.Сэлэнгээ нар хүрэл медалийн болзол хангалаа. Манай тамирчид эхний даваанд гоц мөргөөд, хоёрын даваанд Индонез Улсыг багийг ялж хагас шигшээд шалгарчээ. Хагас шигшээ харваанд БНХАУ-ын багт ялагдаж, хүрэл медалийн төлөөх харваанд Ираны багийг 6:2-ын харьцаатай ялснаар Монгол Улсын багийн 8 дахь медаль, хоёр дахь хүрэл медалийн эзэд боллоо. Азийн Пара наадмын байт харвааны багийн төрөлд Монголын пара байт харвааны эмэгтэй баг анх удаа медаль хүртлээ.

 


Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188