МОНГОЛ УЛСЫН АРСЛАН Ц.БЯМБА-ОТГОН
(2).jpg)
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул Цэдэнсодномын Бямба-Отгон зургаа давж, Улсын харцага цол хүртсэн. 2023 оны улсын баяр наадамд дархан аварга Н.Батсууриар найм, М.Бадарч гардиар цол хүртсэн билээ. Тэрбээр 1995 оны гуравдугаар сарын 11-нд Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрж өсжээ. Тэрбээр Тулгар төрийн 2228 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 813 жилийн ой, Ардын хувьсгалын 98 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Төв аймгийн Жаргалант сумын харьяат аймгийн харцага Тогоогийн Батсайханаар давж хоёрын даваанд Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат улсын заан Б.Сайнбаярт өвдөг шороодсон билээ. Ц.Бямба-Отгон нь "Их Монголын Хүчтэн" дэвжээ, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 034 дугаар ангийн харьяат бөх юм.
МОНГОЛ УЛСЫН АРСЛАН Б.БАТ-ӨЛЗИЙ
.jpg)
Ховд аймгийн Зэрэг сумын харьяат бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий нь 1992 оны зургаадугаар сарын 08-ны өдөр мэндэлсэн. Тэрбээр үндэсний бөхөөр “Алдар” спорт хороо, “Монтед” констракшн, Зэвсэгт хүчний 034 дүгээр анги, “Өнө мөнх хөгжил констракшн” ХХК-д харьяалагддаг. Б.Бат-Өлзий анхны цолоо 2008 онд Зэрэг сумынхаа наадамд түрүүлж сумын заан цол хүртэж байжээ. Түүний дараа 2013 онд цэргийн начин, аймгийн харцага цол хүртсэн. Харин удаах жилийн Ховд аймгийн баяр наадамд үзүүрлэн аймгийн заан цол хүртэж байсан бол тэр жилдээ Орхон аймгийн баяр наадамд найм даван түрүүлж аймгийн арслан цолоо хүртэж байжээ. Тэрбээр 2015 онд анхны улсын наадамдаа дөрвийн даваанд өвдөг шороодож байсан бол 2016 оны улсын баяр наадамд зургаа даваг шөвгөрч улсын харцага цол хүртсэн. 2019 онд Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд тав даван шөвгөрч чимэг нэмжээ. Харин Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд долоо давж улсын заан цол хүртсэн бол 2026 оны улсын баяр наадамд арслан цол хүртсэн билээ.
МОНГОЛ УЛСЫН АРСЛАН Э.БАТМАГНАЙ
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын уугуул Энхтүвшиний Батмагнай тав давж, Улсын начин цол хүртсэн билээ. Тэрбээр, үндэсний бөхийн өсвөр үеийн УАШТ-д 16, 17, 18 насанд сүүлийн гурван жил дараалан түрүүлж ховорхон амжилтыг үзүүлж байлаа. Тухайлбал, 2017 онд 16 насны ангилалд 29 барилдаж 27 даваагаар, 2018 онд 17 насны ангилалд түрүүлэхдээ 29 барилдаж 28 даваагаар улсын хошой аварга болсон юм. Харин 2025 оны улсын баяр наадамд ес даван түрүүлж арслан цол хүртсэн билээ.
МОНГОЛ УЛСЫН ГАРДИ М.ЛХАГВАГЭРЭЛ
(2).jpg)
Завхан аймгийн Яруу сумын харьяат, аймгийн заан цолтой тэрбээр Үндэсний бөхийн цол чимэг олгодог 31 дэх удаагийн Бүх цэргийн наадамд түрүүлж Цэргийн хурц арслан цолыг 2022 онд хүртсэн. Үндэсний бөхөөр барилдахын сацуу чөлөөт бөхийн дэвжээнд олон амжилт гарсныг бөх сонирхогчид андахгүй билээ. Мөн тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээ, “Жем интэрнэшнл” компанийн тамирчин юм. Үүнээс гадна Токиогийн олимпд мөн анх удаа зодоглохдоо хүрэл медалийн төлөө барилдан, V байрт шалгарсан бөгөөд түүнийг бөх сонирхогчид улсын өндөр цолонд хүрэх ирээдүйтэй хэмээн ярилцдаг байна. Мөн тэрбээр 2022 оны улсны баяр наадамд гарди Б.Гончигдамбаар долоо давж заан цол хүртсэн билээ.
МОНГОЛ УЛСЫН ЗААН Д.ХҮДЭРБУЛГА

Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жил, Ардчилсан хувьсгалын 31 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны тавын даваанд Төв аймгийн харьяат, аймгийн арслан Д.Хүдэрбулга улсын заан Б.Батмөнхөөр тав даван, улсын начин цолны болзол хангасан. Д.Хүдэрбулга нь чөлөөт бөхийн ОУХМ цолтой, улсын олон удаагийн аварга, Азийн АШТ-ий цөөнгүй медальтай тамирчин билээ. Тэрбээр 2026 оны улсын баяр наадамд долоо давж заан цолны эзэн болсон юм.
МОНГОЛ УЛСЫН ХАРЦАГА О.МӨНХ-ЭРДЭНЭ
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Хайрхан сумын уугуул Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ зургаа давж, Улсын харцага цол хүртсэн билээ. Тэрбээр 1995 оны гуравдугаар сарын 25-нд Архангай аймгийн Хайрхан суманд төржээ. О.Мөнх-Эрдэнэ нь "Бөх Билэгт" дэвжээ, "Молор трейд" ХХК, "Вайт лэйк" ХХК-ийн харьяат бөх юм. Тэрбээр 2016 онд Архангай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн Аймгийн начин цол хүртэж байв. Үүний дараа жилийн Архангай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. 2019 онд Аймгийн харцага цол хүртсэн бөгөөд Орхон аймгийн баяр наадамд аймгийн арслан Б.Уртбаяраар найм даван түрүүлсэн юм. Мөн тус онд бүх цэргийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн Цэргийн харцага цол хүртсэн.
| НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД |
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |