Тайзан дээр нэг ангийн 40 гаруй хүүхэд ижил хувцастай эгнэн зогсож, сургуулийнхаа сүлд дууг нэгэн зэрэг дуулна. Шүүгчид анхааралтай ажиглана. Тэдний ард ангийн багш чимээ гаргалгүй гар, хөлөөрөө зангаж, хүүхдүүдтэйгээ хамт бүжиглэнэ. Танхимд эмээ, өвөө, аав, ээж, ах, эгч нар гар утсаараа бичлэг хийж, нижигнэтэл алга ташина. Зарим нь хүүхдээ хараад баярын нулимс дуслуулна. Хэдхэн минутын энэ үзүүлбэрийн ард хоёр долоо хоногийн бэлтгэл бий. Эцэг эхчүүдийн ярьснаар энэ жил нэг анги үзлэгт бэлдэхэд 2-5 сая төгрөг зарцуулж байна.
Дөрвөн хүүхдээ нэг сургуульд сургадаг нэгэн ээжтэй үзлэгийн дараа ярилцлаа. Түүний хүүхдүүд гурван өөр ангид сурдаг бөгөөд анги бүр үзлэгт өөр өөрөөр бэлдсэн байна.
"Урлагийн үзлэг гээд охиныхоо ангийн эцэг эхийн зөвлөлд 90 мянган төгрөг өгсөн. Дүү нарых нь ангид зөвхөн хуримтлалын мөнгөө л өгсөн. Том хүүгийн ангийн хуримтлал сард 20 мянган төгрөг болж нэмэгдээд, дөрвөн сарынхыг нь нэг дор өгөхийг шаардсан. Манайх дөрвөн хүүхэд сургуульд явдаг болохоор санхүүгийн хувьд хүндрэлтэй санагдсан" гэж тэр ярив.
Зардал үүгээр дуусаагүй. "Хичээлдээ өмсдөг хувцас нь тайзан дээр арай муухай харагдах болохоор гутал, хувцас шинээр авч өгсөн. Бараг 300 гаруй мянган төгрөг болсон. Нэмээд заал түрээслэнэ, идэж уух юм хүргэж өгнө, авна гээд л их ачаалалтай 14 хоног байлаа" гэв.
Нэг сурагчаас 90 мянган төгрөг хураахад 30-40 хүүхэдтэй анги 2.7-3.6 сая төгрөг цуглуулна. Үүнд айл бүр хүүхдийнхээ гутал, хувцас, унаа, хоолонд гаргасан мөнгө ороогүй.
"Ер нь бол багш нарын үзэмжийн асуудал байгаа юм" гэж дөрвөн хүүхэдтэй ээж онцоллоо. Түүний хэлснээр зарим анги байгаагаараа аргацаасан бол бусад анги хувцас түрээс, үзлэгт бэлдүүлэх гадны багшид их мөнгө зарцуулжээ.
Эцэг эхчүүдийн ярьснаар нэг ангийг бэлдүүлэх багшийн урамшуулал сая орчим төгрөг, хувцас түрээс нэг хүүхдэд 25 мянгаас дээш байдаг. Удирдамж үзлэгээс 14 хоногийн өмнө гарч, өглөө, өдөр, оройгүй бэлтгэл хийнэ. Сургуулийн заал хүрэлцэхгүй тул нэмж заал түрээслэнэ. Энэ жил анги бүрийн үзүүлбэрийн тоо өмнөх жилүүдээс цөөрсөн ч зардал нь нэмэгдсэн гэж нэгэн эмээ ярилаа.
Зардлыг эцэг эхийн хурлаар шийддэг. Эцэг эхчүүдийн хэлснээр хурал дээр хамгийн их сонсогддог үг нь "Би завгүй, нэхсэн мөнгийг нь л өгье" гэнэ.
Багш нар ч гэсэн ачаалалтай байсан тухай хэлж байв. Өдөржин хичээл заагаад, орой нь дуу, бүжиг бэлдүүлнэ. Зургаадугаар ангийн нэгэн багш ингэж ярив: "Урлагаар дамжуулан хүүхдэд гоо зүйн мэдрэмж, сахилга бат олгож байгаа нь зөв л дөө. Гэхдээ хэрхэн зохион байгуулах нь эцэг эх, багш нарын хамтын ажиллагаанаас болно. Эцэг эх оролцоотой байж, багшийн ачааллыг бууруулж, хамтарч ойлголцоод явахад ядах зүйлгүй. Харин санхүү, төсвийг бол би мэдэхгүй. Багш бэлэн болон бэлэн бус мөнгө хураах нь хууль бус учраас энэ нь эцэг эхийн зөвлөлийн ажил. Эцэг эхчүүд л өөрсдөө хураах мөнгөө шийддэг."
Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно гэж заасан.
Эцэг эхчүүдийн ярьснаар сургуулиуд эцэг эх, багш, сурагчийн гурвалсан гэрээнд "сургуулийн арга хэмжээг дэмжих" тухай заалтыг үндэслэн мөнгө хурааж байна. Харин Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 17.7-д эцэг эхтэй байгуулах гэрээнд төлбөр, хураамж авах харилцаанд багш, суралцагчийг оролцуулахыг хориглосон байна. Боловсролын яам ч суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хандив авах, эцэг эхийн зөвлөлийн нэрээр мөнгө татахыг хориглож, аливаа уралдаан, тэмцээнд эцэг эхээс хандив нэрээр төлбөр шаардахгүй байхыг удаа дараа үүрэг болгож байжээ.
Хөшиг хаагдсаны дараа
Урлагийн үзлэг өндөрлөж, хүүхдүүд хувцсаа сольж, эцэг эхчүүд гэр гэрийн зүг яарав. Түрээсийн хувцсыг буцааж өгөх, мөнгөө өгөөгүй эцэг эхчүүдтэй холбогдож тооцоо дуусгах ажил тэдэнд үлдлээ. Харин хүүхдүүдийн яриа хөвөрнө. "Дараа жил илүү сайн хийнэ ээ." "Хөдөлгөөнөө зөрүүлчихлээ." "Нөгөө ангийнхан гоё хувцас өмссөн байна шүү." "Миний гутал хөл бариад байна." "Гоё байлаа шүү." "Тайзан дээр гараад л дууныхаа үгийг мартчихдаг юм байна."
| Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна |
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |