• Өнөөдөр 2025-05-17

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ЭХЛҮҮЛНЭ

2023-02-17,   163

 
2023.02.17-ны өдөр “Монголын төмөр зам” ТӨХК, “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо”-той Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Стратегийн томоохон орд газруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, бүс нутгийг хямд өртөг бүхий шатахуунаар хангах зорилгоор байгуулж буй тус санамж бичигт “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх Захирал П.Ганхүү, “Монголын газрын тосны импортлогчдын мэргэжлийн холбоо”-ны Гүйцэтгэх захирал Л.Ганболд болон мэргэжлийн холбоог төлөөлж гишүүд болох “Шунхлай” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран, “Сод Монгол” ХХК-ийн Дэд захирал Н.Гансүх, “Петровис ойл” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Насанжаргал нар гарын үсэг зурлаа.
Тус санамж бичгийн хүрээнд Төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангаж шатахуун тээвэрлэхтэй холбоотой хөрсний бохирдлыг багасгах, байгаль орчинд үүсэж болох сөрөг нөлөөллийг бууруулах, төмөр замын тээвэр, логистикийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.


ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ЭХЛҮҮЛНЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188