• Өнөөдөр 2025-04-28

Уурхайн газар ажиллаж байсан иргэн тогтоол ус руу экскаватортой унаж, амиа алджээ

2023-04-04,   634

                     Цагдаагийн байгууллагад 2023 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 14:50 минутад Дундговь аймгийн Баянжаргалан сумын хоёрдугаар баг, Энгэр ус баг Оорцог гэх газарт үйл ажиллагаа явуулдаг уурхайн газарт “Экскаватор тогтоол усруу унаж, жолооч нь гарч ирээгүй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

     Дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 36 настай, эрэгтэй Ц гэгч нь Hyundai маркийн экскаватороор хөлдсөн тогтоол усан дээр газар шорооны ажил хийж байгаад мөс цөмөрч тээврийн хэрэгсэлтэйгээ живсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.


Уурхайн газар ажиллаж байсан иргэн тогтоол ус руу экскаватортой унаж, амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188