• Өнөөдөр 2025-04-28

ЗАМЫН-ҮҮД БООМТООР ХЯТАДЫН ИРГЭН БУРХАН, ЗООС, ЗЭС ЭДЛЭЛ НУУН ГАРГАХ ГЭЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

2023-03-31,   666

            Соёлын дурсгалт зүйл болох бурхан, зоос, зэс эдлэл нуун гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлжээ. Тодруулбал, Замын-Үүд боомтын хилээр гарах чиглэлд зорчиж байсан БНХАУ-ын иргэн Н түүх соёлын дурсгалт зүйл байж болзошгүй бурхан, голдоо нүхтэй зэс зоос, зэс эдлэл зэргийг улсын хилээр хууль бусаар гаргахаар завдсаныг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна. Мөн иргэн Э нь түүх соёлын дурсгалт зүйл байж болзошгүй шармал болон шавар бурхан, зоос, судар, 20 ширхэг дэвтрийг улсын хилээр хууль бусаар гаргахаар завдсаныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн шалгаж байгаа аж.

ЗАМЫН-ҮҮД БООМТООР ХЯТАДЫН ИРГЭН БУРХАН, ЗООС, ЗЭС ЭДЛЭЛ НУУН ГАРГАХ ГЭЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188