• Өнөөдөр 2025-04-28

СЭЛЭНГЭ, ДОРНОД АЙМАГТ ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРЧЭЭ

2023-03-31,   645

     Сэлэнгэ аймагт гурван газар, мөн Дорнод аймагт сүүлийн хоёр өдөрт ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн Боот гэх газар Ойн түймэрт урьдчилсан байдлаар 30 га талбай шатсан.  Мөн Ерөө сум Буурагчин багийн Цагаан тохой гэх газар гарсан түймэрт  25 га талбай өртөж шатжээ. Тус багийн багийн Баянгол гэх газар 15 га орчим шатжээ.
Түүнээс гадна Дорнод аймаг, Булган сум 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гарсан хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 150 га талбай шатсаныг Онцгой байдлын газрын алба хаагчид унтраажээ.
Иргэд та бүхэн татсан тамхиныхаа иш ийг ил задгай хаяхгүй, гал алдах эрсдэлт нөхцөл үүсгэхгүй, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, иргэнийхээ хариуцлагатай үүргээ биелүүлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа. 

СЭЛЭНГЭ, ДОРНОД АЙМАГТ ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРЧЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188