• Өнөөдөр 2025-04-28

ДЭЛХИЙН АЗ ЖАРГАЛЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2023-03-20,   704

                    НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2012 оны хуралдаанаар аз жаргал руу тэмүүлэх нь манай гарагийн хүмүүсийн хувьд нэг ижил хүсэл байгаасай гэсэн үзэл санааг дэмжих зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг Олон улсын аз жаргалын өдөр болгон тунхаглажээ.Энэ өдөр улс орнууд зохих хэмжээнд боловсрол ба гэгээрүүлэх хөтөлбөрийг ашиглан тэмдэглэж байх зөвлөмж өгсөн байдаг.
 
        Дэлхийн бараг ихэнх газар гуравдугаар сарын 20-нд өдөр шөнө тэнцдэг учир НҮБ энэ өдрийг жаргалтай байх адилхан эрхтэй, энэ гарагийн бүх хүмүүсийн тэгш эрхийн бэлгэдэл болох юм гэж тооцоолсон байна. Харин манай улсад гуравдугаар сарын 22-нд өдөр шөнө тэнцдэг билээ. Энэ санаачилгыг дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс оршин суудаг Бутаны вант улс гаргаж байжээ. Ард иргэдийн аз жаргалтай эсэхийг судалдаг олон үзүүлэлт, хүчин зүйл байдгаас хамгийн түгээмэл нь аз жаргалын индексийн үзүүлэлт юм. Оршин суугчдын эрүүл мэнд, дундаж наслалтыг экологийн нөхцөлд харьцуулснаар тухайн улсын аз жаргалын индекс гардаг.
Арабын Нэгдсэн Эмират улс, Венесуэл, Бутан улс Аз жаргалын яамтай бөгөөд Венесуэл улс гэхэд Аз жаргалын яамдаа улсын төсвийн 67 хувийг суулгаж ард иргэдийнхээ оюун санаа, сэтгэл ханамжийг чухалчилдаг гэнэ.

ДЭЛХИЙН АЗ ЖАРГАЛЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188