Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн арьс ширний “Булигаар” ХК-д ажиллаж, энэ салбарт тулгамдаж буй асуудлын талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй санал солилцлоо.
Тодруулбал, тэрбээр Эмээлт эко аж үйлдвэрийн парк, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Ус сувгийн удирдах газар зэрэг байгууллагуудын төлөөллийг байлцуулан Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гишүүдтэй уулзсан юм.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:
-Өнөөдөр бид Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны төлөөлөлтэй уулзаж, энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэн. Тэдэнд дэд бүтцийн буюу цэвэрлэх байгууламж, усны хангамжийн асуудал тулгамддаг. Үүнийг шийдэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгохын тулд арьс ширний үйлдвэрүүдийг кластер байдлаар хөгжүүлэх гарц бий.
Иймд арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт эко парк руу нүүлгэн шилжүүлэх, одоо үйл ажиллагаа явуулж байгаа газрыг нөхөн сэргээхэд нийслэл анхаарч ажиллаж байна. Нэн тэргүүнд Эмээлт эко паркийн төслийг урагшлуулахад Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-ны дэмжлэг шаардлагатай. Мөн салбар хоорондын хамтын ажиллагаа чухал гэлээ.
Үйлдвэрийн бүс болох Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд Туул голын сав газрыг бохирдуулж байгаа тул нүүлгэн шилжүүлэх талаар иргэдийн гомдол, санал ихээр ирдэг. Мөн тухайн орчны хөрс, усны бохирдол стандарт түвшнээс хэт өндөр гарсан нь анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай асуудал болсныг албаныхан онцоллоо.

Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан:
-Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоонд арьс боловсруулдаг 30 гаруй, эцсийн бэлэн бүтээгдэхүүн буюу бээлий, савхин хувцас, цүнх, жижиг эдлэл үйлдвэрлэдэг 100 гаруй аж ахуйн нэгж байдаг. Мөн 700 гаруй түүхий эд бэлтгэн нийлүүлэгч манайд бүртгэлтэй. Бидний тооцоолж буйгаар, энэ салбарт 4000 орчим хүн ажилладаг, цаашдаа энэ тоо 20 мянгад хүрэх бүрэн боломж бий. Тулгамдаж буй асуудал гэвэл Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдийг нүүлгэх зайлшгүй шаардлагатай.
Өөрөөр хэлбэл, үйлдвэрүүд дундаа нэг цэвэрлэх байгууламжтай болж байж өртөг буурч, бүтээмж сайжирна. Хамгийн гол нь хөрс, усны бохирдлоос сэргийлнэ. Эмээлт эко паркийн төсөл хэрэгжээд эхэлбэл бид нүүхэд бэлэн байна гэсэн юм.
Эмээлт эко аж үйлдвэрийн парк НӨААТҮГ-ын захирал Б.Мягмар:
-Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийг хөгжүүлэхийн тулд аж үйлдвэрийг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэн, өрсөлдөх чадварыг нь сайжруулах ёстой.
Эмээлтийн эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг нийслэлийн зүгээс бүрэн хангасан. Аж үйлдвэрийн бүсээ хөгжүүлэх зорилгоор паркийн газар нутгийг баталгаажуулаад ТЭЗҮ-ийг гаргасан. Түүнээс гадна паркийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын хүрээнд паркийн хамгаалалтын бүс, бизнес инкубатор төвийн барилгын ажлыг 2023 оны төсөвт тусгаад ажлууд нь эхэлж байна. Одоо бидэнд Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-ны дэмжлэг хэрэгтэй байгаа юм. Ингэвэл төслийн ажил урагшилж, үүнийг дагаад энэ үйлдвэрүүдэд тулгамдаад байгаа асуудал шийдэгдэнэ гэсэн юм.
Мөн уламжлалт мал аж ахуй эрхэлж, ашиг шимийг нь хүртэж ирсэн орны хувьд малын гаралтай түүхий эдэд түшиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон болох бүрэн боломжтойг арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчид онцолж байлаа.
| Эмээлт эко паркийн төсөл урагшилж байж үйлдвэрүүдэд тулгамдаад байгаа асуудал шийдэгдэнэ |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |