• Өнөөдөр 2025-04-28

Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа

2023-03-17,   356

                    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит "Шилдэг сонсогчид" шагналын 2023 оны эздийг тодрууллаа.
 
         “Шилдэг сонсогч” шагналаар:
 
           Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Ерөнхий цэргийн дөрөвдүгээр дамжааны сонсогч Сүрэнхорлоогийн Жавхлантөгс,
 
        Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн сонсогч Батзоригийн Азжаргал,
 
         Үндэсний тагнуулын академийн Аюулгүй байдлын  дөрөвдүгээр ангийн сонсогч Баттулгын Довчинхорлоо,
 
“Шилдэг сурагч” шагналыг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн сурагч Төгөлдөрийн Ариунтөгсөд хүртээв.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх шагналыг гардуулж, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөв.

Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188