Гадаадын иргэн, харьяатын газраас хуурамч визийн зөвшөөрөл ашигласан гадаадын иргэнийг энэ сарын 14-ны өдөр албадан гаргажээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн С, Т нар нь визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдэж, гадаадын иргэнийг урьсан асуудлаар хяналт шалгалтын ажиллагаа явуулж, Филиппин Улсын нэр бүхий иргэнийг Монгол Улсад таван жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар хугацаа тогтоон албадан гаргалаа. Харин визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн Монгол Улсын иргэн С, Т нарын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулахаар ажиллаж байна.
Гадаадын иргэн, харьяатын газар нь визийн зөвшөөрөл буюу гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичгийг олон улсын хилийн боомт болон Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад нэгдсэн байдлаар хүргүүлж, тогтмол хяналт тавьж ажилладаг. Иймд тухайн баримт бичгийг хуурамчаар үйлдэх боломжгүй тул гадаадын иргэд, түүнийг уригч иргэн, аж ахуйн, нэгж байгууллагууд хууль тогтоомжийг чандлан мөрдөж, аливаа хууль бус үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар
| Хуурамч визээр Монголд ирсэн Филиппин Улсын иргэнийг албадан гаргажээ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |