Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт нь манай улсын төлбөрийн тэнцэл, улмаар төгрөгийн ханш тогтвортой байхад хамгийн чухал нөлөө үзүүлэх нь тодорхой юм. Цаашилбал, БНХАУ “Тэг-Ковид” бодлогоо цуцалснаар нүүрс төдийгүй бүхий л голлох түүхий эдүүдийн ханшид эергээр нөлөөлөх хүлээлттэй байна. Мөн Засгийн газар бондын төлбөрүүдээ дахин санхүүжүүлсэн, Монгол Улсын Хөгжлийн банк “Самурай” бондын эргэн төлөлтийг бүрэн барагдуулах эх үүсвэрээ нэгэнт бүрдүүлсэн зэрэг нь улсын зээлжих зэрэглэлийг тогтворжуулах, ам.долларын орох урсгалыг сайжруулах нөлөөтэй. Илүү тодорхой хэлбэл, зээлжих зэрэглэл тогтвортой байснаар хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, манай улсыг чиглэн орж ирэх ам.долларын урсгал нэмэгдэнэ. Мөн экспортын орлого нэмэгдэх нь валютын орох урсгалыг сайжруулах хамгийн чухал хүчин зүйл болох учиртай. Хэрэв ам.долларын орох урсгал нэмэгдсээр байвал энэ нь төлбөрийн тэнцэлд эерэг нөлөө үзүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, улмаар төгрөгийн ханшийг тогтворжуулахад чухал нөлөө үзүүлэх юм.
Нүүрсний экспорт өссөөр байна
Энэ оны эхний нэг сарын байдлаар манай улс урд хөрш рүү 3.5 сая тонн нүүрс экспортолсноор экспортын нүүрсний орлого 565 сая ам.долларт хүрлээ. Энэ нь уул уурхайн экспорт хэвийн явагдаж байсан 2020-2021 оны мөн үетэй харьцуулахад 1.4 дахин өссөн үзүүлэлт юм. Цаашид БНХАУ “Тэг-Ковид” бодлогын хязгаарлалтаа сулруулснаар, урд хөршийн коксжих нүүрсний эрэлт улам өсөх хүлээлттэй байна. Тодруулбал, БНХАУ энэ онд нүүрсний үйлдвэрлэлээ 100-150 сая тонноор нэмэгдүүлэх тооцоог гаргаад байгаа бөгөөд Монгол Улсаас авто замаар импорт хийдэг Ганцмодны боомтоор нэвтрүүлэх нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 2025 он гэхэд 30 сая тоннд хүргэхээр зорьж байгаа. Өнгөрсөн онд л гэхэд тус боомтоор манай улсаас хүлээж авсан нүүрсний хэмжээ 18.04 сая тоннд хүрсэн нь 2021 онтой харьцуулахад 160 хувиар өссөн дүн гэдгийг sxcal.com сайт мэдээлжээ. Нөгөөтээгүүр, Тавантолгой - Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын асуудал шийдэгдсэнээр цаашид манай улсын экспортын гарц өсөх боломж нээгдээд байна.
Оюутолгойн гол бүтээн байгуулалт ашиглалтад оров
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орлоо. Ингэснээр Оюутолгойн ордын хамгийн өндөр агууламж бүхий гүний уурхайгаас экспорт хийх боломжтой болж байна. Нөгөөтээгүүр далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдаж байсан ихээхэн хэмжээний импортын зардал үгүй болж, цаашид экспортын орлогыг нэмэгдүүлэх томоохон гарц нээгдлээ. Эдийн засагч Д.Ган-Очир энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа: “Оюутолгойн далд уурхайн үйлдвэрлэлийг нээснээр богино хугацаандаа экспортын хэмжээ огцом өсөлт үзүүлэхгүй. Гэхдээ өнгөрсөн жилтэй харьцуулахад 10 орчим хувиар экспортын орлого өснө. 2023-2024 оны хооронд 25 орчим хувь, 2025 оноос эхлээд экспортын орлого нэлээд хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна” гэжээ.
Үүнтэй зэрэгцээд 2023 онд зэсийн үнэ өндөр байх хүлээлт байсаар байна. 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Лондоны металлын биржид тонн зэсийн ханш 8853 ам.доллар байгаа нь оны эхнээс хойш 5.7 хувийн өсөлттэй үр дүн юм. Түүнчлэн БНХАУ хөл хориогоо цуцалснаар ам.долларын ханш суларч, зэсийн эрэлтийг ч нэмэгдүүлээд байгаа юм. Тус улс дэлхийн нийт зэсийн хэрэглээний 50 хувийг бүрдүүлдэг тул тус улсын эдийн засгийн сэргэлт нь зэсийн үнийг цаашид өндөр түвшинд хадгалах томоохон суурь хүчин зүйл болж буй билээ.
Монгол Улс богино хугацааны өр төлбөрүүдээ шийдэв
Монгол Улсын Хөгжлийн банк зээлийн эргэн төлөлтөөрөө “Самурай” бондын эргэн төлөлтийн эх үүсвэрийг бүрэн бүрдүүлээд байна. Хөгжлийн банк “Самурай” бондыг 2013 онд Засгийн газрын баталгаатайгаар гаргаж, 30 тэрбум иенийг 10 жилийн хугацаатай, 1.5 хувийн хүүтэйгээр олон улсын зах зээлд арилжаалсан. Бондыг эргэн төлөх хуваарь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөр дуусгавар болж байгаа. Гэвч зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлөх эх үүсвэрийг Хөгжлийн банк зээлийн эргэн төлөлтөөрөө амжилттай бүрдүүлж, Монголбанк дахь тусгай дансанд урьдчилан байршуулсныг Сангийн яам мэдэгдсэн. Ингэснээр хөрөнгө оруулагчдад эерэг дохиог өгч, зээлжих зэрэглэлийг тогтворжуулахад ч чухал ач холбогдолтой ажил болсон юм. Нөгөөтээгүүр, Засгийн газрын түвшинд 2023-2024 онд төлөх “Гэрэгэ”, “Хуралдай” бондуудын төлбөрийг дахин санхүүжүүлэх асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Тодруулбал, энэ оны эхээр Засгийн газар “Сенчүри-2” төслийн хүрээнд таван жилийн хугацаатай, 8.65 хувийн хүүтэйгээр санхүүжилт татсан. Холбооны нөөцийн сангийн бодлогын хүү 4.75 хувьд хүрээд байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газрын бондын хүү 8.65 хувиар тогтсон нь хөрөнгө оруулагчид Монгол Улсад ихээхэн итгэж буйн илрэл гэдгийг судлаачид мөн онцолж байгаа юм.
| Энэ он гарсаар ам.доллар 3500 орчим төгрөгт хүрч, төгрөгийн ханш суларчээ |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |