• Өнөөдөр 2025-04-29

С.Шагж аваргын нэрэмжит барилдаанд Б.Орхонбаяр арслан түрүүллээ

2023-03-11,   5632

               С.Шагж аваргын нэрэмжит барилдаанд Б.Орхонбаяр арслан түрүүллээ. Тодруулбал, тэрбээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 100 жилийн ойд зориулсан, Санжмятавын Шагж аваргын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Алдар спорт хороо, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, Ховд дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэлээ. 
 
           Их шөвөгт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат,  “Алдар” спорт хороо, “Ажнай” корпораци, “Таван толгой” ХХК, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Ц.Одбаяр, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Ц.Бямба-Отгон нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд улсын харцага Л.Лха-Очир, улсын начин Д.Цэрэнтогтох, аймгийн арслан Ч.Мөнхтогтох, А.Нармандах нар үлдлээ.

С.Шагж аваргын нэрэмжит барилдаанд Б.Орхонбаяр арслан түрүүллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188