• Өнөөдөр 2025-04-29

Хоёр шуудай янгирын эвэр тээвэрлэж явсныг илрүүлжээ

2023-03-09,   552

               Цагдаагийн байгууллагад энэ оны гуравдугаар сарын 8-ны өдрийн 17 цаг орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Эмээлтийн товчоон дээр янгирын хоёр шуудай эвэр тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийг саатууллаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгахад 32 настай эрэгтэй Ж нь тээврийн хэрэгсэлдээ хоёр шуудай янгирын эвэр тээвэрлэж явсныг илрүүлэн гомдол мэдээллийг шалгаж байна.
Иргэн та хууль бусаар ан агнахгүй, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг анхааруулж байна.

Хоёр шуудай янгирын эвэр тээвэрлэж явсныг илрүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188