• Өнөөдөр 2025-04-29

Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

2023-03-06,   431

         Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр гуравдугаар сараас тавдугаар саруудад агаарын дундаж температур ихэнхи нутгаар дулаан байх төлөвтэй байна.
 
Цаг агаар дулаан байхтай холбоотойгоор хуримтлагдсан цас, хөрсний ус, гол мөрний цас хайлж гудамж талбай, айл өрх усанд автах эрсдэлтэй учир болзошгүй шар усны аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа. Иймд гол усны ойролцоо, уулын ам орчимд суурьшиж байгаа айл өрх болон албан байгууллагууд ойр орчмын цасаа зайлуулах, шуудуу татах зэргээр эрсдлээс сэргийлэх шаардлагатай юм. Мөн гол горхи орчим бага насны хүүхдийг тоглуулахгүй, хараа хяналтгүй орхихгүй байх зөвшөөрөгдсөн гүүр гарцаар зорчихыг сануулж байна.

Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188