• Өнөөдөр 2025-04-29

Музейн нээлттэй өдрүүдээр 174 мянга гаруй хүн музей үзжээ

2023-03-06,   418

Монгол орон даяар тав хоногийн турш музейн нээлттэй өдөрлөг боллоо. Тус өдрүүдэд төрийн болон орон нутгийн өмчит 35 музей үнэ төлбөргүй үйлчилсэн бөгөөд нийт 174,512 иргэн музей үзжээ. Тодруулбал,

  • Том хүн 92,462
  • Хүүхэд 80,991
  • Тусгай хэрэгцээт иргэн 1,059 байгаа аж.

Музейн нээлтэй өдөрлөгийн талаар Соёлын сайд Ч.Номин “Музейн нээлттэй өдрүүдийг зорин ирж үндэсний түүх, зан заншил, соёл, уламжлалаа танин мэдэж, суралцаж, өвлөн уламжилсан нийт ахмад настан, эцэг эхчүүд, хүүхэд, багачууддаа баярлалаа” хэмээн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ илэрхийлжээ.

 

 


Музейн нээлттэй өдрүүдээр 174 мянга гаруй хүн музей үзжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188