• Өнөөдөр 2025-04-29

“Оюутан цэрэг 2023” сургалтын бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ

2023-03-04,   979

“Оюутан цэрэг 2023” сургалтын бүртгэл ирэх Даваа гараг буюу гуравдугаар сарын 6-нд эхэлж, гуравдугаар сарын 10-ны өдрийн 17 цагт хаагдана. Шалгуур хангасан оюутнууд энэ сарын 14-ний өдрөөс харьяа дүүргийнхээ цэргийн штабууд дээр өөрийн биеэр очиж бүртгэлээ баталгаажуулна.
Оюутан цэрэгт элсэх журамд:
  • Улаанбаатар хотын их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан байх
  • Сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх
  • 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөр 18 нас хүрсэн байх
  • Эрүүл мэндийн даатгал төлөгдсөн байх гэсэн шаардлага тавигдаж байна.
Одоогоор “Оюутан цэрэг 2023” хөтөлбөрт хамрагдах шаардлагыг хангасан нэгдүгээр дамжааны 4887 оюутны оюутны мэдээлэл ирээд байгаа аж.

“Оюутан цэрэг 2023” сургалтын бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-04 18:13:01
    Зочин: Тэгэхээр 23оны 12 сарын 31 хүртэл төрсөн хүүхдүүдийг хамруулах боломж байгаа уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-04 18:11:02
    Зочин: 2023 оны 6 сарын 15наас өмнө төрсөн хүүхдүүд гэж насны хязгаарт хугацаа заачихаар түүнээс хойш төрсөн хүүхдүүд нь дараа жил мөн л хамрагдах боломжгүй юм биш үү. Учир нь дараа жил нь 2- р дамжааны оюутан болох юм байна. Тэгэхлээр тухайн оны 12 сарын 31 хүртэл төрсөн хүүхдүүд 1-р дамжааных байх ёстой гэсэн шаардлагаар хамрагдаж чадахгүй юм биш үү.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188