• Өнөөдөр 2025-04-29

Нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн асалтыг 100 хувьд хүргэнэ

2023-03-03,   265

    Өнөөдөр хуралдсан хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа дараах үүрэг, даалгаврыг өглөө.
Тодруулбал,

  •     Шар усны үерээс урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт зохион байгуулах,
  •     Ус зайлуулах барилга байгууламжийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангаж, бөглөрсөн шугам хоолой, далан сувгийн ус нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, хайлсан цас мөс урсах нөхцөлийг хангах,
  •     Хувийн таксины жолооч нар буудал дээр зогсож, автобуснууд нь зогсоол руугаа орохгүй давхар зогсож, түгжрэл үүсгэж байгаа тул автобусны буудлын машиныг чөлөөлөх ажлыг эрчимтэй зохион байгуулж, цаашид урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ, нөлөөлөл сурталчилгааны ажил явуулах,
  •     Нийтийн эзэмшлийн болон орон сууц хорооллын гудамжны, ногоон модны гэрэлтүүлгийн асалтыг 99-100 хувьд хүргэх,
  •     Гэрэлтүүлгийн шонгуудын тагжуулалтыг бүрэн хийж, хазайсан шонгуудыг тэгшлэх, ил гарсан кабелуудыг далдалж, цэгцлэх, орчны аюулгүй байдлыг хангах,
  •     Авто замын болон эгнээ тусгаарлах хайс хашлагыг нөхөн сэргээн эзэнжүүлж, засварлах, өнгө үзэмжийг сэргээх,
  •     Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын ахуйн хог хаягдлын тээвэрлэлтийн 50 хүртэл хувийг шөнийн цагийн хуваарьт шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх,
  •     Авто замын нуух, явган замын нарийн шороо тортгийг бүрэн цэвэрлэх, цасан дороос гарч буй болон үерийн далан суваг шуудуу, гуу жалга, гэр хорооллын суваг шуудууны хогийг цэвэрлэн, төв зам дагуух харласан цас мөсийг яаралтай ачих,
  •     Ногоон байгууламжийн цэвэрлэгээг эрчимжүүлэх зэрэг үүрэг, даалгаврыг өглөө.


 


Нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн асалтыг 100 хувьд хүргэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188