• Өнөөдөр 2025-04-29

14 зорчигчтой хот хоорондын зорчигч тээврийн автобус суудлын автомашинтай мөргөлджээ

2023-03-03,   1929

   Хот хоорондын зорчигч тээврийн автобус суудлын автомашинтай мөргөлдсөн осол гарчээ. Тодруулбал, осол өчигдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын дөрөв дүгээр баг дахь УБТЗ-ын 35 дугаар зөрлөг гэх газарт уг осол  болжээ.
 
     Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Сайншанд сумын чиглэлд зорчиж явсан “Киа гранбирд” загварын хот хоорондын 14 зорчигтой, зорчигч тээврийн автобус Дорноговь аймгийн Сайншанд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “Тоёота приус 20” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байна. Улмаар суудлын автомашинд зорчиж явсан 27 настай иргэн Д бүхээгтээ хавчуулагдсан байсныг 20 минут ажиллан эсэн мэнд гаргаж, тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.
 
Зорчигчдын биеийн байдал хэвийн байгаа аж.

14 зорчигчтой хот хоорондын зорчигч тээврийн автобус суудлын автомашинтай мөргөлджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188