“Оюутан-цэрэг” сургалтын талаар товч танилцуулахгүй юу?
-Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байхаар заасан. Мөн цэргийн алба хаах нь иргэн бүрийн журамт үүрэг юм. Өөрийгөө хамгаалах гэдэг нь бэлтгэгдсэн мэргэжлийн байнгын бүрэлдэхүүн, хэзээд бэлэн байх дайчилгааны бэлтгэл хүчин, нийт ард иргэдийн оролцоо, дэмжлэг зэргийг хэлдэг.
Эх орноо хамгаалах гэдэг ойлголт иргэдээ сургаж бэлтгэхээс эхэлдэг. Тэрхүү цэргийн насны иргэдийн цөм болж буй оюутнуудыг 1990 оноос эхлэн цэрэгт таталгүй орхисноос үүдэж цэргийн алба хаагаагүй залуучууд олширсон. Мөн их, дээд сургууль, ЕБС-д заадаг байсан цэрэгжлийн хичээл, сургалтын хөтөлбөрүүд үгүй болж оюутан, залууст цэрэг-эх оронч хүмүүжил олгох сургалт, хичээлүүдийг хассан. Энэ мэт олон асуудал байсныг эргэн харж оюутан, залуусын санал, хүсэлтэд тулгуурлан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч "Оюутан-цэрэг" хөтөлбөрийг санаачлан 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор "Оюутан-цэрэг"-т цэргийн мэргэжил олгох сургалтын журмыг баталж, мөрдөн ажиллаж байна.
Тус сургалтад хамрагдах хүсэлтэй оюутнууд хэрхэн бүртгүүлэх, цаашлаад ямар шалгуур үзүүлэлтийг хангах ёстой вэ?
-Өнгөрсөн оноос эхлэн “Оюутан-цэрэг”-т хамрагдахыг хүссэн оюутан суралцагчид Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (E-Mongolia)-ээр хүсэлтээ гарган бүртгүүлэх боломжтой болсон бөгөөд шаардлага хангасан оюутан, суралцагчид харьяа дүүргийнхээ Цэргийн штабт иргэний болон оюутны үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, өргөдлийн хамт авчирч бүртгүүлнэ. Тавигдаж буй шалгуур нь 18 нас хүрсэн, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан байх, сурлагын голч дүн нь 2.8-аас дээш байх бөгөөд эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн түвшнийг нь гол шалгуур болгоно. Мэдээж БХЯ-наас тогтоосон хяналтын тоонд багтаан бүртгэх бөгөөд хяналтын тоо тухайн жилд “Оюутан-цэрэг”-т зориулсан төсвөөс хамаардаг. Батлагдсан төсвийнхөө хүрээнд зөвхөн нийслэл гэлтгүй орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутан, суралцагчдыг хамруулах бодлого барьж байсан боловч сүүлийн хоёр жил туйхан сургалтын төсөв харьцангүй багассанаас шалтгаалж зөвхөн нийслэл дэх их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутан суралцагчийг хамруулж байна.
Энэхүү сургалтад хамрагдаж байгаа оюутан үндсэн хичээл, сургалтдаа хамрагдах цаг, зав хэр их гарах вэ?
-“Оюутан-цэрэг” сургалтыг анх хэрэгжүүлэхдээ аль болох оюутнуудын хичээлд саад болохгүй байхаар төлөвлөж хэрэгжүүлсэн. Сургалт маань үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд цэргийн ерөнхий бэлтгэл, сургалтыг дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-ний хооронд хичээл сургуулийн бусад цагаар буюу амралтын өдрүүдэд явуулна. Харин цэргийн мэргэжлийн шатны сургалтыг оюутнуудын зуны амралт эхэлсний дараа буюу зургадугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 15-ны өдрүүдэд ҮБХИС-ийн болон Зэвсэгт хүчний анги, салбарын хээрийн сургалтын төвүүдэд явуулдаг тул сургалтад хамрагдаж байгаа оюутнуудын хичээлд саад болохгүй.
Уг сургалтад хамрагдахад суралцагчаас төлбөр шаардагдах уу?
-Засгийн газрын тогтоолоор батлагдсан журамд зааснаар оюутан-цэрэг нь сургалтад хамрагдах хугацаандаа хоёр багц цагийн төлбөрөөс өөр төлбөр, хураамж төлөхгүй. Багц цагийн төлбөрийг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сургалтын байгууллагуудын төлбөрийн дунджаар тооцсон. Энэхүү төлбөрийг сургалтын орчныг сайжруулах, багш, сургагч нарын цалин хөлс зэрэгт зарцуулж байна. Харин “Оюутан-цэрэг”-т шаардагдах хувцас хэрэгсэл, хүнс болон бусад зардлын тооцоог Батлан хамгаалахын сайдын жил бүрийн төсөвт тусгуулан батлуулдаг журамтай.
“Оюутан-цэрэг”-т ямар сургалтын тогтолцоог ашигладаг вэ?
-"Оюутан-цэрэг" сургалтыг цэргийн вакумжуулсан орчинд эрчимжүүлсэн шинэ аргаар явуулж байна. Өөрөөр хэлбэл орчноос тусгаарлаж утас, интернэт, телевизор ашиглах, гадны хүнтэй уулзана гэсэн ойлголтгүйгээр зөвхөн сургалтдаа анхаарна. “Оюутан-цэрэг”-үүдэд зориулан эмхэтгэсэн гарын авлагуудыг уншиж судлан, багшаар тайлбарлуулах, бие дааж дасгал, дадлагыг давтах замаар суралцуулж байна.
Энэ жилийн сургалт юугаараа онцлог вэ?
-“Оюутан-цэрэг” сургалтын бүртгэлийг Төрийн нэгдсэн цахим үйлчилгээний цонх “Е-Мongolia”-аар бүртгэх, бүртгүүлж байгаа оюутан, суралцагчдын нас, сургууль, дамжаа, сурлагын голчийн мэдээллийг Боловсролын ерөнхий газар, Боловсролын мэдээлэл, технологийн төвөөр баталгаажуулах, баталгаажсан оюутан, суралцагчийн мэдээллийг авч сонгон шалгаруулалт хийхээр ЦХЯ, БШУЯ-тай хамтран бэлтгэл ажлыг хангаж, энэ сарын 6-10-ны өдрүүдэд цахим бүртгэлийг явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Хүсэлт гаргасан оюутнуудыг голч оноогоор нь жагсаан тухайн жилийн квотод хамгийн өндөр үнэлгээ бүхий оюутны мэдээллийг албан ёсоор бүртгэж тэдгээр оюутнуудад “Е-Мongolia” системээр, мөн бүртгүүлсэн цахим шуудан, утасны дугаараар дамжуулан нэг бүрчлэн хариуг хүргүүлнэ.
Бүртгэлийг цахим болгосноор сургалтын үйл ажиллагаа, мэдээлэл илүү нээлттэй болж бүртгэлийн үйл ажиллагаанд хүний оролцоог халан хардлага, сэрдлэг үгүй болох, хамрагдах хүсэлтэй бүхий л оюутан, суралцагч бүртгэгдэх, БХЯ-наас нэгдсэн тооцоо, судалгааг бүртгэх, мэдээллийн баазтай болох, харьцуулан судалгаа хийх, шаардлагатай мэргэжлээр давуу эрх олгох боломж бүрдэх, суралцагчид бүртгэлийн явц, сургалтын хамрагдалт, хасагдсан шалтгаан зэргийг өөрийн бүртгэлийн дугаараар мэдэх иргэний болон байгууллагын нууцлалыг хангах, олон шат дамжлага бүхий бүртгэл, сонгон шалгаруулах үйл ажиллагааг хялбаршуулах, баталгаажуулах боломжийг бүрдүүлэх давуу талтай.
Эл сургалтад хамрагдсанаар тухайн суралцагч ямар үр дүнд хүрэх вэ?
-Богино хугацааны цэргийн вакумжуулсан эрчимтэй сургалтад тохирсон хамгийн тохиромжтой модуль блокийн аргаар сургалт бэлтгэлийг зохион байгуулсан нь үр дүнтэй. Оюутан залууст энэ цэргийн сургалтын явцад цэргийн албаны дадлага, дэг журмыг өөртөө бүрэн хэвшүүлэн цэргийн дүрмийг ягштал биелүүлж, сахилга бат, харилцааны ёс зүйг хэвшүүлж байгаа. Мөн энэхүү сургалтад хамрагдсанаараа эх оронч үзлийг зүрх сэтгэлдээ гүн төлөвшүүлж дөрвөн сарын хугацаанд олон залуус тамхинаас ангижирч, жингийн илүүдэлтэй залуус маань 10-20 кг хүртэл илүүдэл жингээ хасч, суудлын өвчингүй болох зэргээр бие бялдрын хувьд чийрэгжин, эрүүл мэнд нь сайжирсан. Гол нь оюутан залуус үндсэн хичээл сургалтдаа илүү ахиц гарч байгааг олон нийт үнэлж, дэмжиж байна. Их, дээд сургуулийн багш, удирдлага, эцэг эхчүүд сэтгэл хангалуун байдаг. Түүнчлэн батлан хамгаалах бэлтгэжилттэй иргэдийн тоог нэмэгдүүлж, улс орны батлан хамгаалах чадавхад сайнаар нөлөөлж байгаа зэрэг “Оюутан-цэрэг” сургалтын үр дүн, давуу талуудыг дурьдаж болохоор байна.
Эх сурвалж: Батлан хамгаалах яам
| C.РАГЧААДОРЖ: “Оюутан-цэрэг” хөтөлбөрт зөвхөн нийслэлийн их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутнуудыг хамруулна |
|
Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна
2026-07-07 16:40:34
Туул голд эндсэн хоёр хүүхдийн цогцсыг олжээ
2026-07-07 16:40:15
Вьетнамд алба хааж, тэтгэвэрт гарсан монгол морьд өчигдөр эх орондоо иржээ
2026-07-07 16:21:10
Сүхбаатар аймгийн уугуул Ай.Төмөр-Очир АУЗ цолоор шагнууллаа
2026-07-07 15:47:28
Пүрэв гарагт “Дээлтэй Монгол” наадмыг төв талбайд зохион байгуулна
2026-07-07 15:46:20
“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүнд ая дуугаа өргөн барих хамтлаг, дуучид
2026-07-07 15:13:14
16 настай охины хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлнэ
2026-07-07 14:43:42
Г.Эрхэмбаяр аварга гавьяат тамирчин цол хүртэв
2026-07-07 14:37:46
Дорноговь аймгийн баяр наадамд ААУ Сүхээхүүгийн Цэрэнхүүгийн Зээрд хязаалан түрүүллээ
2026-07-07 14:33:50
М.Нандин-Эрдэнэ гавьяат тамирчин цол тэмдгээр шагнууллаа
2026-07-07 14:28:15
"МИАТ 70" шуудангийн марк хэвлэгдлээ
2026-07-07 14:14:19
ААУ Насантогтохын Эрдэнэтөгсийн Хүрэн морь Дорноговь аймгийн баяр наадамд түрүүллээ
2026-07-07 13:27:11
"Play time-2026" наадмын үеэр 18 настай эрэгтэй өөрийгөө боомилж, нас баржээ
2026-07-07 13:00:00
Энэ сарын 19 хүртэл цахилгаан хязгаарлахгүй
2026-07-07 12:53:03
ГОЁХОН НАЙЗ
2026-07-07 12:00:00
Э.Ариунболд гавьяат тамирчин цол хүртэхээр боллоо
2026-07-07 11:25:59
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 120 УДААГИЙН ДУУДЛАГААР 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
2026-07-07 11:11:24
Лана Дел Рэй гэж хэн бэ
2026-07-07 11:00:00
3.Ган-Очир Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн даргаар сонгогдлоо
2026-07-07 10:12:40
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15535 болжээ
2026-07-07 10:00:20
ОРХОН: Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ
2026-07-07 09:54:50
“Монголын нүүдэлчид ба адуу” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-07-07 09:50:00
Элчин сайд Дансрангийн Булган итгамжлэх жуух бичгээ өргөн барив
2026-07-07 08:12:11
Буриад зоны “Алтаргана-2026” олон улсын наадам өндөрлөв
2026-07-07 07:52:16
2026-07-07 07:10:00
Э.Цэндбаатар, Б.Бейсен нар ОУТМХ-ны дэд ерөнхийлөгч болжээ
2026-07-07 07:00:00
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХ СЭРГЭЭГҮЙ, ХАРИН Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ ХУРААЖ, БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСАХГҮЙ
2026-07-07 07:00:00
НЭР ДЭЭРЭЭ НЭГ Ч БИЗНЕСГҮЙ АТЛАА ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛЭЭР ГАНГАРДАГ ГАНЦ ТҮШЭЭ
2026-07-07 07:00:00
10 НАСТАЙ DJ Б.АМАРМЭНД: ИРЭЭДҮЙД ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН DJ БОЛМООР БАЙНА
2026-07-07 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-07-07 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-07-07 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
2026-07-07 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
2026-07-07 06:00:00
Ази тивийн аваргаас “U15”, “U20” насныхан 11 медаль авлаа
2026-07-06 16:21:40
2026-07-06 14:39:20
Д.Нарантулга “U20”-ийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-07-06 14:33:11
ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2026-07-06 14:00:00
Жүдогийн Д.Балжинням багш “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2026-07-06 13:57:55
“Хасын хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн “Монгол Улсын гавьяат тамирчин” боллоо
2026-07-06 12:57:20
Олимпын “Өвөө” Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
2026-07-06 12:28:09
Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
2026-07-06 11:19:14
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
2026-07-06 10:50:14
1024 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
2026-07-06 10:27:40
2026-07-06 10:14:51
"Наадмын тасалбар зарна" гэх хуурамч зар байршуулан иргэдийг залилж байна
2026-07-06 09:32:28
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алджээ
2026-07-06 09:22:45
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-07-06 07:00:00
Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-07-06 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-07-06 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-07-06 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-07-06 07:00:00
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан
2026-07-06 07:00:00
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгт нэрвэгдэж, араншин нь зэрлэгшиж байна
2026-07-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |