• Өнөөдөр 2025-04-29

Тээврийн хэрэгслийн хяналтын цахим гэрчилгээг олгож эхэллээ

2023-03-01,   845

               Тээврийн хэрэгслийн хяналтын цахим гэрчилгээг төрийн байгууллагын тээврийн хэрэгсэлд өнөөдрөөс олгож эхэллээ. "Цахим гэрчилгээг байгууллагаар нь дамжуулж олгож байна. Харин хувийн тээврийн хэрэгсэлд гуравдугаар сардаа багтаан олгоно" гэж Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг хэллээ. Улсын хэмжээнд 1 сая тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ нааж суурилуулахдаа иргэдээс төлбөр авахгүй. Ингэхдээ Авто тээврийн үндэсний төв, даатгал, татвар, томоохон худалдааны төв, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг нэг цэгийн үйлчилгээний төв, оношилгооны цэгүүд, авто засварын газар зэрэг 100-гаас доошгүй цэгээр дамжуулан түгээх аж. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулахад 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын тооцоо гаргаснаас 13 тэрбум төгрөг баталжээ.Нийслэлд 650 мянган автомашин бүртгэлтэйгээс өдөр тутамд 400-500 мянга нь замын хөдөлгөөнд оролцдог. 2022 оны эцсийн байдлаар 103 тэрбум төгрөгийн торгуультай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож буй аж.  

Тээврийн хэрэгслийн хяналтын цахим гэрчилгээг олгож эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-01 13:45:01
    Зочин: Энэ засгийн газар иргэдийн хувийн өмчид ингэж халдаж болохгүй иргэдээ татвар торгуулиар дарамталхаа болиоч иргэн хүн эх орондоо эрх чөлөөтэй байж ажиллаж амьдрах эрхтэй одоо хувийн өмчинд нь чип суулгаж ард иргэдийг байнгын хянаж байх болж бна уу? Наад чипээ 76 да зүүж хянасан зөв шүү?
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188