• Өнөөдөр 2025-04-29

ХААН БАНКНЫ ХМОНХА-НЫ МЭРГЭЖИЛТЭН: Говьсүмбэр аймаг дахь АТМ-ээс хуурамч мөнгөн тэмдэгт илэрсэн нь үнэн

2023-03-01,   997

      Хаан банкны Говьсүмбэр аймаг дахь салбар нэгжийн АТМ-ээс хуурамч 20 мянган төгрөгийн дэвсгэрт илэрсэн байна. 
 
     Энэ талаар бид тус банкны хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны ажилтантай холбогдож тодруулахад “Хуурамч мөнгөн дэвсгэрт АТМ-ээс илэрсэн нь үнэн. Мөнгө тоолох төхөөрөмжүүд хуурамч мөнгөн дэвсгэртийг таних үйлдэлтэй байдаг. АТМ-д ч ийм үйлдэл байдаг учраас тус хуурамч мөнгийг хурааж авсан гэсэн үг.
 
      Тухайн мөнгөн дэвсгэртийг санаатай бэлэн мөнгөн дунд хийсэн үү, үгүй юү гэдгийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Их хэмжээний мөнгө дэвсгэрт дундаас нэг хуурамч 20 мянган төгрөг гарч ирсэн байна лээ. Иргэн хийсэн үү, зузаатгал хийх үеэр орсон уу гэдгийг мөн цагдаагийн байгууллага шалгана. Тухайн мөнгийг салбар нэгжид хүн авч ирж, өгөөгүй” гэв.
 

ХААН БАНКНЫ ХМОНХА-НЫ МЭРГЭЖИЛТЭН: Говьсүмбэр аймаг дахь АТМ-ээс хуурамч мөнгөн тэмдэгт илэрсэн нь үнэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188