Сүхбаатар аймгийн Халзан сумын Дөхөм гэх газар автомашин мөргөлдөж, ослын улмаас хүний амь нас хохирсон талаарх дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлага, мэдээллийн дагуу Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тус аймгийн Сүхбаатар, Асгат, Халзан, Баяндэлгэр сумын нутаг дэвсгэрийг дамжин Дорнод аймгийн Матад сумаас Дорноговь аймгийн нутаг хүртэл газрын тос дамжуулах шугам байрлуулах зориулалтаар зассан шороон зам дээр Халзан сумын харьяат Д, Баяндэлгэр сумын харьяат Ц нарын жолоодож явсан суудлын хоёр автомашин мөргөлдөж, ослын улмаас 32 настай эмэгтэй Г гэгч нас барж, 2-13 насны таван хүүхэд, дөрвөн том хүн хөнгөн, хүнд хэлбэрээр бэртсэн ноцтой осол гарчээ. Уг осол болсон зам нь тээврийн хэрэгсэл зорчих зориулалтаар тавигдаагүй бөгөөд газрын хөрсийг тэгшлэн зассан, сул шороотой, тоосжилт ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал юм. Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх осол гарсан замаар зорчихгүй байх, хөдөө орон нутагт зорчихдоо орон нутгийн баталгаат замаар зорчих, тээврийн хэрэгсэл зорчих зориулалтаар тавигдаагүй, үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэй замаар зорчихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
| Авто ослын улмаас 32 настай эмэгтэй нас барж, таван хүүхэд хүнд бэртжээ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |