• Өнөөдөр 2025-04-29

Иргэд энэ сарын 5-ныг дуустал бүх музейг үнэгүй үзэж болно

2023-03-01,   258

           Жил бүрийн “Музейн нээлттэй өдөр” уламжлалын дагуу улс даяар Төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд энэ сарын 1-5-ны өдрүүдэд үнэ төлбөргүй ажиллах юм. Мөн үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргана. Эдгээр өдрүүдэд музей нь харилцаа холбоо үүсгэх, боловсрол олгох гэсэн чиг үүргийг түлхүү хэрэгжүүлэх бөгөөд хүүхэд багачуудын насны онцлогт тохирсон боловсролын хөтөлбөр, гэр бүлд зориулсан хөтөлбөр, оюутан залууст зориулсан лекц, хөтөч тайлбарлагчдад зориулсан сургалт, уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Иргэд энэ сарын 5-ныг дуустал бүх музейг үнэгүй үзэж болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188