• Өнөөдөр 2025-04-29

IHC койны Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг 30 хоног хорихоор болжээ

2023-02-28,   671

Дижитал зах зээлд IHC койн гаргаж, иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, мөнгө угаасан гэх “Их Бит” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг баривчилж, цагдан хорихоор болжээ. Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор болсон байна. Мөн “Их Бит” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, IHC койны үүсгэн байгуулагч О.Мөнхжинг 30 хоногийн хугацаатай цагдан хориод байгаа юм.

                             Ташрамд дурдахад, IHC койн гаргасан “Их Бит” ХХК-ий зүгээс өнөөдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр “We are IHC” нэртэй виртуал үйл ажиллагаа явуулах байсан ч хувьцаа эзэмшигч Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нар баривчлагдсантай холбоотойгоор тодорхойгүй хугацаанд хойшлоод байна.

 

 


IHC койны Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг 30 хоног хорихоор болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-28 17:43:47
    Луйвар хийгээд зугтахаас нь өмнө барьсан нь зөв : Ашгүй дээ. Мэдээлэл муутайг нь далимдуулж гэмгүй иргэдээ ингэж ТОНОН ЦӨЛМӨЖ болохгүй эээ. залууусаа. 30 жил Хүзүүгүй, тэмбүү Баяр тэргүүгэй луйварчдад тонуулсан эх орон ард түмэн чинь та нарыг арай өөр байх болов уу гэж итгэсэн. Гэтэл та нар ардчилсан дүр эсгэсэн ДЭЭРЭМЧДЭЭС ялгаагүй байж.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188