• Өнөөдөр 2025-04-29

Хаврын тариалалтын бэлтгэл ажил эхэлжээ

2023-02-28,   300

          Хаврын тариалалтын бэлтгэл ажил эхэлсэн талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ. Энэ жилийн хувьд цаг агаар эрт дулаарч, нэмэх хэм рүү орж буй үед тариаланчдад техникийн засвар үйлчилгээ хийх зэргээр бэлтгэл ажлыг хангах таатай нөхцөл бүрджээ. Цаг уурын нөхцөл байдлаас хамаарч тариалалтын технологи өөр өөр байдаг. Үүний дагуу зөвлөмжүүд гаргаж буйг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ мэдээллээ. Тэрбээр, тариалалт эхэлж буйтай холбоотойгоор салбарын яамнаас Тариаланчдын улсын зөвлөгөөнийг зохион байгуулахаар бэлтгэж байгааг дуулгалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан дэвшүүлж, улс орон даяар өрнүүлж буй Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах хөдөлгөөний хүрээнд энэ жил мөн хүнсний ногооны тариалалтыг эрчимжүүлэх ажил үргэлжлэх аж.
 
Өнгөрсөн жил тариаланчдад урамшуулал олгож, үрээр дэмжиж ирсэн. Ингэснээр иргэд, тариаланчдын хүнсний ногоо тариалах санаачилга, идэвх өрнөж ургацын хэмжээ 27.8 хувиар нэмэгджээ.

Хаврын тариалалтын бэлтгэл ажил эхэлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188