• Өнөөдөр 2025-04-29

ТАНИЛЦ: Гуравдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

2023-02-27,   5874

           Монголын Үндэсний бөхийн холбооноос ирэх гуравдугаар сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарьтай танилцана уу.
 
Гуравдугаар сарын 4-ний 12:00 цагт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, Улсын начин Цэндээгийн Анхбаярын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан
Гуравдугаар сарын 5-ны 14:00 цагт Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан “Дүнжингаравын аваргуудаа алдаршуулах” улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан
Гуравдугаар сарын 10-ны 12:00 цагт Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан
Гуравдугаар сарын 11-ний 12:00 цагт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Санжмятавын Шагж аваргын нэрэмжит улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан
Гуравдугаар сарын 12-ны 12:00 цагт Булган аймгийн Бүрэгхангай, Хишиг-Өндөр сумдын 100 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан
Гуравдугаар сарын 18-ны 12:00 цагт Цэргийн баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан
Гуравдугаар сарын 19-ний 12:00 цагт Наурызын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болно.

ТАНИЛЦ: Гуравдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188