• Өнөөдөр 2025-08-14

MEDLE цахим сургуулийн үйл ажиллагааг эхлүүлнэ

2023-02-25,   617

   2022-2023 оны хичээлийн жилд Боловсролын мэдээллийн технологийн төвийн дэргэд MEDLE цахим сургуулийн үйл ажиллагааг эхлүүллээ. Тус цахим сургуульд 21 аймаг, есөн дүүргийн Ерөнхий боловсролын 499 сургуулийн аравдугаар ангид суралцдаг 10407 сурагч хамрагдаж байна. Тэд 16 судлагдахууныг 620 бүлгээр суралцаж, 148 багш ажиллаж байна. 
    Орон нутагт суралцаж байгаа ахлах ангийн сурагчид бүлэг бүрдэж чаддаггүйн улмаас сонгон судлах хичээлдээ хамрагдаж чаддаггүй байсныг цахим сургуулиар шийдэж байна. Энэ хичээлийн жилд аравдугаар ангийн сурагчид хамрагдаж байгаа бол ирэх жил 11 болон 12 дугаар ангийн сурагчдыг хамруулна.

MEDLE цахим сургуулийн үйл ажиллагааг эхлүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188