• Өнөөдөр 2025-04-29

НЭН ХОВОР УРГАМАЛ БОЛОХ ВАНСЭМБЭРҮҮ ЦЭЦГИЙГ ХУУЛЬ БУСААР ХУДАЛДАЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

2023-02-24,   454

  Экологийн цагдаагийн албаны алба хаагчид энэ сарын 15-ны өдөр Байгалийн ургамлын тухай хуулиар “Нэн ховор ургамлын жагсаалт”-д багтсан Вансэмбэрүү (Saussurea involucrata) гэх цэцэгт ургамлыг иргэн “Д”-нь гар дээрээс худалдан борлуулж байсныг илрүүлэн шалгаж байна.
 
    Урьдчилсан байдлаар иргэн Д нь Вансэмбэрүү цэцгийг бусдаас худалдан авч, хадгалж ашиг олох зорилгоор цааш дамнан борлуулж байсан нь тогтоогдсон бөгөөд 1,2 кг хурааж авсан. Тухайн ургамлыг Байгалийн ургамлын тухай хуулинд зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглахдаа Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авахаар эрх зүйн зохицуулалттай байдаг. 
 
Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйл: Зохих зөвшөөрөлгүйгээр судалгаа шинжилгээнээс өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг ашиглавал хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг. 

НЭН ХОВОР УРГАМАЛ БОЛОХ ВАНСЭМБЭРҮҮ ЦЭЦГИЙГ ХУУЛЬ БУСААР ХУДАЛДАЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188