• Өнөөдөр 2025-04-29

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад өрнөсөн үйл явдлын тойм

2023-02-24,   245

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, хошууч С.Ганбат аймгийн Хууль зүй, тусгай чиг үүргийн салбарын “Тэргүүний ажилтан”-аар шалгарлаа.
 
Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас бие бүрэлдэхүүний албаны бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа. Баяр, амралтын өдрүүдэд алба хаагчид аймгийн хэмжээнд бүртгэгдсэн гурван удаагийн ахуйн гал түймрийн дуудлагаар ажиллаж, зургаан  иргэний амь нас, 120 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
 
Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас зохион байгуулж байгаа “Эрсдэлгүй өрх-аюулгүй гудамж” нэгдсэн арга хэмжээ Баян-Уул, Халхгол суманд үргэлжилж байна.

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад өрнөсөн үйл явдлын тойм
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188