• Өнөөдөр 2025-04-29

"Трио" кино өнөөдөр нээлтээ хийнэ

2023-02-24,   392

          Олон улсын наадмуудад амжилт үзүүлж, олны анхаарлыг татаад буй “ТРИО” уран сайхны киноны нээлт өнөөдөр буюу хоёрдугаар сарын 24-нд Корпрэйт зочид буудалд болно. Төрийн соёрхолт Зундуйн Хангал агсны "Бодол" аязыг дуу болгож, МУГЖ Самандын Жавхлан амилуулжээ. Хөгжмийн найруулгыг УГЗ Дэлгэрсайханы Түвшинсайхан хийсэн байна. Дууны хоолойг алдарт “The Beatles” хамтлаг бичлэгт ордог байсан “London Abbey road studio”-д хийжээ.
 
 “ТРИО” уран сайхны кинон дараах шагналыг олон улсаас хүртээд байна.
 
2022 оны Тайландын олон улсын кино наадмаас “Шилдэг кино”-ны шагнал
2022 оны АНУ-ын Палм Спрингс даун синдромын олон улсын кино наадмаас “Шилдэг зураглаач”-ийн шагнал
2022 оны Улаанбаатар олон улсын кино наадмаас “Шилдэг продюсер”-ийн шагнал
2022 оны Варшавын олон улсын кино наадмаас “Үзэгчдийн нэрэмжит шилдэг кино”-ны шагнал
2022 оны Таллины олон улсын кино наадмын “Фестивалийн шилдэг” хэсэгт уригдан шалгараад байна.
Дээрх наадмуудаас хоёр нь дэлхийн элит буюу А зэрэглэлийн топ наадмууд юм.

"Трио" кино өнөөдөр нээлтээ хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188