• Өнөөдөр 2025-05-17

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар азай буурлуудтай золголоо

2023-02-21,   291

      XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар азай буурлуудаа хүндэтгэн, амар мэндийг нь айлтган золгов.
 
     Төрийн ордонд ахмад дайчин, төр, нийгмийн зүтгэлтэн, Алдарт эх, зохиолч, яруу найрагч, малчин, цагдаагийн генерал, багш, барилгачин, эмч гээд 81-99 настай азай буурлууд хүрэлцэн иржээ.
 
Төрийн золголтод оролцсон ахмадууд:
  • Цэрэнгийн Чимэдцэрэн /Ахмад дайчин/
  • Дашийн Бямбасүрэн /Монгол Улсын Ерөнхий сайд асан/
  • Жигжидийн Гунгаадаш  /Алдарт эх/
  • Тангадын Галсан /Зохиолч, яруу найрагч/
  • Дамдингаагийн Чулуу /Малчин/
  • Баастын Пүрэв /Цагдаагийн хошууч генерал/
  • Лосолын Цэрэннадмид /Багш/
  • Дунхарын Түмэн /Барилгачин/
  • Хайдавын Гэлэгжамц /Бөөрний эмч/


Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар азай буурлуудтай золголоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188