• Өнөөдөр 2025-05-17

Зам, тээврийн салбарын 123 улсын байцаагч тамга тэмдгээ гардан авлаа

2023-02-21,   195

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн аравдугаар зүйлийн 10.5 дахь заалт, Засгийн газрын 2023 оны зургадугаар тогтоолоор “Хяналтын улсын байцаагчийн эрх олгох, цуцлах журам”-аар салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг эрхлэх асуудлынх нь хүрээнд тухайн салбарын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг хамаарч байгаа Засгийн газрын гишүүн олгож, цуцлахаар заасан.
 
Тогтоолыг хэрэгжүүлж Зам, тээврийн хөгжлийн сайдын тоот тушаалаар ЗТХЯ-ны 17 улсын байцаагч, Нийслэлийн нийтийн тээврийн газрын 17, Нийслэлийн хотын стандарт, хяналтын газрын тав, аймгуудын Засаг даргын тамгын газрын 30, “АТҮТ” ТӨҮГ-ын 51, Далайн захиргааны гурван улсын байцаагч ажиллаж байгаа албан хаагчдад хяналтын улсын байцаагчийн эрх олгоод байна. Улсын байцаагчийн эрхээ авч буй авто зам, авто тээвэр, төмөр зам, далай ашиглалт, усан замын хяналтын гээд нийт 123 улсын байцаагчийн төлөөлөлд ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тамга, тэмдгийг гардууллаа.
 

Зам, тээврийн салбарын 123 улсын байцаагч тамга тэмдгээ гардан авлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188