-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Анх уран бүтээлч болохоор шийдсэн үеэс нь яриагаа эхлэх үү?
-Багаасаа дуучин болно гэж огт бодож байгаагүй ээ. Дуучин болсон шалтгаан нь 3-4 жил бүжиглэсэнтэй холбоотой. Нэг мэдэхэд л хөгжим их сонсдог болчихсон байсан. Тухайн үеийн дуу хөгжим их нөлөөлсөн хэрэг л дээ.
-Яагаад тайзны нэрээ Noubold гэж сонгосон юм бэ?
-Намайг Э.Оюунболд гэдэг. Noubold гэдэг Шинэболд болон Оюунболд гэсэн утгыг илэрхийлдэг. Жинхэнэ нэрээ аль болох уран бүтээлч, өвөрмөцөөр хөврүүлэх гэж үзсэн л дээ.
-Анхны уран бүтээлээ хэзээ гаргаж байсан бэ. Дуугаа цахим сүлжээнд оруулсны дараах сэтгэгдэл ямар байсан бэ?
-2021 онд анхны дуугаа гаргаж байсан. Тухайн үед өөртөө жаахан итгэлгүй байсан даа. Гэхдээ бодож байгаагүй хандалт ирсэн учраас үнэхээр уран авсан. Тэр утгаараа анхны дууныхаа нэрээр эхний цомгоо нэрлэж, 2022 оны нэгдүгээр сард гаргаж байлаа.
-Дууныхаа үгийг өөрөө зохиодог уу. Дуугаараа дамжуулж юу илэрхийлэхийг боддог вэ?
-Дууныхаа үгийг өөрөө зохиодог. Гэхдээ хүн ухаж, ойлгох далд утга шингээе гэж боддоггүй. Тухайн үеийн мэдрэмжээ, тэр цаг хугацаанд нь уран бүтээлдээ шингээх гэж хичээдэг.
-Уран бүтээлчидтэй хамтарч олон дуу гаргасан шүү дээ. Энэ талаар ярихгүй юу?
-Би Davaidasha, 290, nene, uri mae гэсэн уран бүтээлчидтэй хамтарч дуу хийж байсан. Миний хувьд хамтарч гаргасан уран бүтээлүүд нь илүү сонсогчдод хүрсэн байх. Уран бүтээл хийж байх үеэрээ хамарсан дуучидтайгаа танилцаж, найзууд болоод хамт дуу гаргахаар ярилцдаг. Тэгээд хөгжим, дууны утга санаан дээрээ хамт ажиллаж, тус бүр үгээ бичдэг дээ. Хүмүүстэй хамтарч уран бүтээл хийнэ гэдэг илүү хүлээцтэй байхыг заадаг. Хамтын бүтээл учраас илүү ярилцаж, хэрхэн мэдэрч байгаагаа хуваалцдаг учраас хамтын бүтээл илүү сайхан болж, сонсогчдод хүрдэг.
-Залуу уран бүтээлчид олон болсон шүү дээ. Бусад дуучдаас ялгарах таны онцлог юу вэ?
-Би поп электро төрлөөр уран бүтээлээ туурвидаг. Дууныхаа дүрс бичлэгийг хялбар аргаар бус илүү урлаг талаас нь харуулахыг хичээдэг. Богино тод өнгийн үсэнд дуртай, надад тухтай, таалагддаг загвараар үсээ засдаг.

-Үлгэр дуурайлал авдаг уран бүтээл байгаа юу?
-Гаднын уран бүтээлчдээс их үлгэр дуурайлал авдаг. Уран бүтээлчид бүгд дуугаа бүтээх өөрсдийн арга, барилтай байдаг. бусад улсын уран бүтээлчдийн чанарт хүрэхийн тулд их хичээдэг. Уран бүтээлчдээс Charlie puth, Harry style хоёроос илүү үлгэр дуурайлал авдаг даа.
- Дуу хөгжим таны хувьд юу вэ?
-Миний хувьд дуу хөгжим бол хүн төрөлхтний оюун ухааны өөр нэгэн сүнслэг увдис юм шиг санагддаг.
-Олны танил болсны дараа сайн, муу хандалт олон ирсэн байх. Тэр бүрийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Би олон хүнтэй газар байхаасаа жаахан эмээдэг. Дотоод сэтгэлээ ойлгож чадаагүй, хэн гэдгээ мэдээгүй яваа нэгэн. Олны танил байна гэдэг тийм хүсэл зүйл биш юм билээ. Би зүгээр л уран бүтээл хийх хүсэл, тэмүүлэлтэй нэгэн.
-Сонсогчидтойгоо уулзсан анхны тайз нь хэзээ байсан бэ. Тайзан дээрээс авсан мэдрэмж ямар байсан бэ?
-Цомгийн минь нээлт миний анхны тайз байлаа. Намайг мэддэг, дэмждэг хүмүүс байгаа гэдгийг хараад их урам авсан тайз байсан даа.
-Уран бүтээлээрээ дамжуулж сонсогчдодоо ямар мэдрэмж өгөхийг хүсдэг вэ?
-Зөвхөн сонсогчдод зориулж уран бүтээл хийдэггүй. Тухайн хүн дуунаас минь миний мэдэрсэн мэдрэмжийг мэдэрч байвал болох нь тэр.
-Ирээдүйн зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?
-Миний хувьд 2023 онд “sspiritoj label”-тэй гэрээ хийсэн. Тэгэхээр би ганцаараа бус уран бүтээл хийх багтай болсон гэсэн үг. Илүү чанартай, цагийн хуваарийн дагуу уран бүтээлүүдийг энэ хавраас гаргах болно. Дан ганц монгол улсдаа бус Азийн зах зээлд гаргах зорилготой байгаа.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.
| Noubold буюу Э.ОЮУНБОЛД: Мэдрэмж, дурсамжаа дуундаа шингээдэг |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |