• Өнөөдөр 2025-04-29

Бусдын байранд хууль бусаар нэвтэрч," Машинаа хулгайд алдчихлаа" гэж худлаа мэдүүлэг өгчээ

2023-02-15,   403

    Цагдаагийн байгууллагад 2023 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр “Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гражаас автомашин хулгайд алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. 
 
              Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтыг явуулахад дуудлага өгсөн Т нь 2023 оны хоёрдугаар сарын 8-9-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны зуслангийн байранд хууль бусаар нэвтэрч, хулгай хийх үед тус айлын дохиолол дуугарч, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг орхин зугтаж, тээврийн хэрэгслээ хулгайд алдсан мэтээр зохиомол байдлыг бий болгосон байна. Бусдын байранд хууль бусаар нэвтэрч, хулгайлах хэргийг Т, Ш нар нь бүлэглэн үйлдсэнийг цагдаагийн байгууллагаас тогтоож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Бусдын байранд хууль бусаар нэвтэрч," Машинаа хулгайд алдчихлаа" гэж худлаа мэдүүлэг өгчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188