Цахим сүлжээнд “Модон хэвийн боов худалдаална" гэсэн зар тавигдсан билээ. Тус модон хэвийн боовыг хувиараа хөдөлмөр эрхлэгч, мужаан Х.Ганбаяр үйлдвэрлэжээ. Түүнтэй холбогдож яагаад модон хэвийн боов хийх болсон талаар тодрууллаа.
Тэрбээр “Үзэсгэлэн худалдаанд гардаг, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад зориулж үзмэр болгох гэж модон хэвийн боов хийсэн. Энгийн хэвийн боов үзэсгэлэн худалдаанд гарахад хугарах, муудах нь амархан байдаг учраас модоор хийх санаа төрсөн. Цахим сүлжээнд мэдээ оруулснаас хойш аялал жуулчлалын баазтай хүмүүс залгаж, мэдээлэл авч байна. Одоогоор захиалга авч, худалдаалаагүй байна. Нэг модон хэвийн боов хийхэд 30 минутаас нэг цаг хугацаа шаардлагатай юм билээ. Харин хатаахад 12 цаг болдог. Цахим сүлжээнд модон хэвийн үйлдвэрлэж байгааг хүмүүс их шүүмжилсэн байна лээ. Би заавал модон хэвийн боовоор тавгийн идээ зас гээгүй шүү дээ. Үзмэрийн зориулалтаар байнга хэрэглэдэг хүмүүст зориулж хийсэн” гэв.
| Х.ГАНБАЯР: Модон хэвийн боовыг үзмэрийн зориулалтаар хийсэн |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |