Манайд 1.5 сая төгрөгийн цалинтай төрийн албан хаагч 100 сая төгрөгийг машин унаж, үнэтэй брэндээр хувцаслаж, үр хүүхдээ өндөр төлбөртэй сургуульд сургадаг байдал бий. Төрийн өндөр албан тушаалтнуудаас гадна дунд шатны албан хаагчид ч хамаатай асуудал. Өөрөөр хэлбэл, тэдний орлогоосоо давсан зарлагыг хянахыг олон нийт байнга сануулж, шаарддаг.
Төрийн ордонд болж буй Зөвлөлдөх санал асуулгад оролцож буй иргэд “Авлигатай тэмцэх тухай хуульд төрийн тангараг өргөсөн албан хаагчдын орлогоос гадна зарлагаа мэдүүлэхийг хуульчлах ёстой. Ингэснээр бидний авлигатай хийж буй тэмцэлд ахиц гарахаас гадна төрийн албаны нэр хүнд дээшлэх зэрэг олон эерэг талтай. Энэ саналыг бид уламжилж байна” хэмээн танилцууллаа.
Их ард түмнээс сонгогдсон бага ард түмэн нэрлэгдэж буй 800 гаруй иргэд энэ мэт олон санал гаргаж байна. Улстөрийн үзэл бодлоо илэрхийлэх цуглаан бус улс орны тулгамдсан асуудлаар зөвлөлдөн саналаа хэлэх иргэдийн төлөөлөл жинхэнэ асуудлыг сөхөн гаргаж байгааг анзаарлаа. Төрийн албанд орох хүсэлтээ илэрхийлж, зохих шалгуурыг давж, тангараг өргөж байж төрийн албан хаагч хэмээх эрхэм үүргийг хүлээдэг.
Мөн авлигаас ангид байж төрийн албыг нэр төртэй биелүүлэхээ тангаргалдаг. Энэ тангарга төрийн албан хаагч орлогоо бас зарлагаа мэдүүлэх амлалт хамтдаа багтах нь зүйд нийцнэ. Тиймээс хуульчлан баталгаажуулах нь олон нийт хүсэл хэмээн ойлгож болно. Зөвлөлдөх санал асуулгад оролцогчид бол манай улсын 3,5 сая иргэдийн бодит төлөөлөл гэдгийг дахин сануулъя.
Авлигатай тэмцэх газраас төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг жил бүр авч, олон нийтэд ил тод мэдээлдэг болсон. Хэн нэгэн төрийн өндөр албан тушаалд томилогдмогц түүний хөрөнгө, орлогыг сошиалд тавьж, хэсэгтээ шуугина. Харин зарлага байхгүй. Мөн анх энэ албан тушаалд орохдоо мэдүүлж байсан хөрөнгө нь хэд дахин үржигдсэныг ч хялбархан мэддэг болсон. Энэ бол авлигачдыг илрүүлж, нийгмээрээ шүүж буй дэвшил шүү. Харин үнэн, худлын дэнсийг хууль, хяналтынхан шалгаж, илрүүлж байгаа гэдэгт итгэж байна.
Гэвч Монгол Улс авлигын төсөөллийн индексээр 2021 онд 180 орноос 110 дугаар байранд байсаар Өөрөөр хэлбэл, авлигаас ангижрах тэмцлээ эрчимжүүлэхийг анхааруулсаар байна. Олон нийт ч авлига, хээл хахууль, хулгай луйвар ямар аймшигтай бугшиж ирснийг халаглан, гэмт этгээдүүдэд гэсгээл өгөхийг шаардаж эхэлсэн.
Өнөөдрийн Зөвлөлдөх санал асуулгад оролцогчид ч нийгэмд шударга ёсыг тогтоох чиглэлд олон санал гаргах нь тодорхой байна. Төрийн албан тушаалтнууд нь зарлагаа мэдүүлдэг улс орнуудын авлигын эрсдэл буурсан үзүүлэлттэй байдаг гэж судлаачид үзжээ.
Ер нь бол төрийн албан хаагч нэг талаар орлого, зарлагаа тэнцүүлж ажиллаж, амьдрахаа тангарагласан хүмүүс биз дээ. Магадгүй амьдрал баялаг учраас орлогоосоо давсан зарлагатай бол түүнийгээ үндэслэлтэйгээр тайлбарлах ёстой. Хэрэв тайлбарлаж чадахгүй бол үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэг гэж үзэх бүрэн үндэстэй юм. Гэр бүлийн гишүүний хэн нэгний орлого нь илүү байж, тэр хөрөнгөөрөө үнэтэй машин авч унах, үр хүүхдээ өндөр төлбөртэй сургуульд сургахыг үгүйсгэхгүй гэсэн үг.
Гэхдээ үүнийгээ нотлох ёстой гэсэн шалгуурт тэнцэхээс бус хүний эрхэд халдлаа гэдгээс өөр ойлголт юм. Юу өмсөж зүүх, хаана амьдрах хүний эрх хэмээн даналзаж, авлигаар хөрөнгөжсөнөө хаацайлдаг ичгүүр сонжуургүй авирлагсад олон бий.
| Төрийн албан хаагчид орлогоос гадна зарлагаа мэдүүлэхийг хуульчлах нь зөв үү |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |