• Өнөөдөр 2025-04-30

Монгол Улс Катар Улстай агаарын харилцааны хэлэлцээр үзэглэлээ

2023-02-13,   234

     Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК Улаанбаатар-Дохагийн чиглэлд нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилогдоод байна. Тодруулбал, тус компани ЗТХ-ийн сайдын энэ оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн тушаалаар дээрх чиглэлд нислэг үйлдэх юм.
 
       ЗТХЯ, ИНЕГ-ын төлөөлөгчид хоёрдугаар сарын 12-нд Катар улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын ерөнхийлөгч Мухамед Фале Ал Хажритай уулзаж, хоёр талын агаарын харилцааны талаар санал солилцож, хоёр улсын үндэсний агаарын тээвэрлэгчдийг томилсон Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.
 
     Монгол, Катарын Иргэний нисэхийн байгууллагууд 2014 онд тохирсон Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэн байгуулахаар боллоо. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр улсын агаарын тээвэрлэгч нар шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломжтой болох юм.
 

Монгол Улс Катар Улстай агаарын харилцааны хэлэлцээр үзэглэлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188