• Өнөөдөр 2025-04-30

Аврах багийнхан нурангиас гурван хүний цогцос гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө

2023-02-13,   437

      БНТУ-ын Хатая мужид үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Аврах баг өчигдөр буюу хоёрдугаар сарын 12-ны өдрийн 22:00 цаг (Анкарагийн цагаар 17:00)-т эрэн хайх ажиллагааг эхлүүлж, барилгын нурангиас гурван хүний үүнээс нэг хүүхдийн цогцсыг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө.
 
    Мөн иргэдийн хүсэлтээр үнэт эдлэл, бэлэн мөнгийг гэрийнх нь нуранги дороос олж гарган холбогдох байгууллага, хүмүүст хүлээлгэн өгсөн байна.
 
     Аврах багийн эмнэлгийн бүлэг хоёрдугаар сарын 12-ны өдөр хээрийн эмнэлэгт нийт 96 хүнд үүнээс 13 нь хүүхдийн үзлэг, оношилгоо хийж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүллээ.
 
   Тус улсын Эрүүл мэндийн яамны биет төлөөлөгч болон тусгай хүчний секторын командлагч нар эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган ажиллахаа мэдэгдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Аврах багийнхан нурангиас гурван хүний цогцос гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188