Биднийг очиход хорооны ажилчид өнгө өнгийн дээлээр гоёж, бүсгүйчүүд үсээ гоёмсог туузаар боосон байв. Ахмадуудыг хүлээн авах хэсэгт жижгэвтэр идээ зассан байх нь шинийн нэгний өдөр мэт санагдана. Цохилтод хөгжмийн ая эгшиглэж хүндэтгэлийн арга хэмжээ эхэллээ. Жанжин клубийн уран бүтээлчид үе үеийн ардын болон зохиолын дууг дуулах нь сонсголонтой. Дууны ая эгшигт ахмадууд уяран баясаж, нүүрэндээ инээмсэглэл тодруулан, алга ташин бүжиглэх нь юутай сайхан.
 (31)(2).jpg)
Тус арга хэмжээний үеэр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны засаг дарга Э.Доржбал "Би хорооны засаг даргаар хоёр дахь жилдээ ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд хорооныхоо иргэдэд зориулан сайн дурын ажил олныг хийсэн байна. Энэ удаад цагаан сарын баярыг угтан ахмадуудаа баярлуулж байгаадаа баяртай байгаа. Баянзүрх дүүргийн хэмжээнд 1500 орчим ахмад настан бий. Өнөөдөр 300 ахмадыг хүлээн авч, урлагийн тоглолт хүндэтгэлийн арга хэмжээ болж байна. Арга хэмжээг манай 13 дугаар хорооны аж ахуй нэгжүүд ивээн тэтгэснээрээ онцлог юм. Зохион байгуулалтыг ивээн тэтгэсэн болон туслалцаа үзүүлсэн бүх байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлье. Өнөөдрийн арга хэмжээнд ямар нэгэн аж ахуй нэгж байгууллагад харьяалагдаггүй ахмадууд оролцож байгаа" гэв.
Хүндэтгэлийн арга хэмжээнд ирсэн ахмадууд залуу, эрч хүчтэй, алсын хараатай даргатай болсондоо баяртай байгаагаа илэрхийлж байлаа.
13 дугаар хорооны ахмад настан "Хорооныхон аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран ахмадуудаа хүлээж авч байгаад их баяртай байна. Манай хороо жил бүрийн цагаан сараар ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг. Би 13 дугаар хороонд 20 гаруй жил амьдарч байна. Өнөөдрийн арга хэмжээнд оролцож буй энэ сайхан хүмүүсийг хараад, хөгшин миний бие дотроо их баярлалаа. Мөн уулзаагүй удсан хүмүүстэйгээ уулзлаа, олон сайхан ахмадуудаа нэг дор цуглуулсанд талархаж байна. Цагдаагийн байгууллагад мөр зэрэгцэн зүтгэж байсан алба хаагчид болон монголын ард түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлье. Сайхан шинэлээрэй" гэсэн юм. Мөн тус хорооны ахмад настан Ж "Жил болгон ийм сайхан арга хэмжээ зохион байгуулдаг хорооныхондоо амжилт хүсье" хэмээн баярласан сэтгэлээ илэрхийлсэн юм.
СТА, жүжигчин Б.Даваажав буюу Байлаа тоглолтын төгсөлд тайзнаа гарч, өөрийн амьдралын түүх болон уран бүтээлийнхээ тухай ахмадуудтай ярилцаж, тоглолтоо үзүүлсэн юм. Тэрбээр 13 дугаар хорооны оршин суугч бөгөөд цасан шуурганаас 13 хүний алтан амь аварч байсан гавьяатай гэнэ. Тэр О.Дашбалбарын “Залуус дүү нартаа хүргэх шүлэг”, Б. Лхагвасүрэнгийн “Чамаараа би зөндөө гоё сон” гэх шүлгүүдэд ая зохиож, дуулж сонирхуулсан юм. Мөн аавдаа зориулсан “Ааваа хүү нь аав болсон” уран бүтээлээ хүргэсэн юм. Түүний чин сэтгэлээс гарах аялгуу ахмадуудын сэтгэлд хүрч байв.
 (37)(3).jpg)
 (34).jpg)
 (35)(4).jpg)
 (36)(2).jpg)
| Баянзүрх дүүргийн Э.Доржбал дарга аж ахуйн нэгжүүдтэй хамтран хорооныхоо 300 ахмадад хүндэтгэл үзүүллээ |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |