Өнөөдөр яруу найрагч Л.Ганзул андын маань төрсөн өдөр юм. Цаг хугацаа улиран одохтой зэрэгцэн анд нөхөд минь цагаасаа урьтаж бурхан зүг явчих нь бусдын адил гунигтай санагддаг. Сайн байна уу гэж бие биедээ сураг ажиг тавьж амжаагүй байхад минь их зүйл болоод өнгөрснийг хожмоо мэдэх нь минь ч бий. Уг нь ингэж болохгүй юм. Их сургуулийн оюутан ахуй цагаас шүлэг бичиж, яруу найргийн уралдаан тэмцээнд оролцож, бие биенээ хөглөж, хөөргөж явсан өдрүүд хэдийнэ ард хоцорсон ч энэ гэгээн дурсамжууд хааяагүй сэтгэлд гийгээд ирдэг.Тэдний минь нэг яруу найрагч Лхамсүрэнгийн Ганзул минь билээ. Нэг л өдөр найз минь:
Аниргүйд шургаж хэвтээд
Загасны хэлгүйд автнам би
Алтан цохын гэрэлд нэвтрээд
Заяа төөргийн хэмжүүрийг нээнэм би
Хөөрхийлөгч ээжийнхээ бүүвэйн дууны утгыг
Шөнөөр тор нэхэгч аалзны нүднээс тайлнам
Хүмүүсийн бие биеэ үл тоохын мөн чанарыг
Хүсэл гээч ёроол үгүй ангалын мухраас гилтэлзэхийг харнам би /Дотоод ертөнц 2017.11.20/ гэсэн шүлгээрээ намайг бас биднийг зэмлээд эргээд ирэхгүйгээр нисчихсэн байдаг.
Яруу найрагч хүмүүн өөрийн төрсөн газар ус, сум суурин, эх орноо шүлэг найрагтаа мөнхөлж, алдаршуулдаг нь тэдний үүрэг мэт. Энэ өдөр найзын маань төрж, өссөн Булган аймгийн Баян-Агт сумын номын санг “Яруу найрагч Л.Ганзулын нэрэмжит” болгож, түүхч, найрагч На.Батболд дүүгийн эмхлэн хэвлүүлэх гэж эрдэм ухаан, чин сэтгэлээ зориулан бүтээсэн “Хаан зүгийн хүн” бүтээлийн 1 дүгээр ботийн нээлт нь сумынх нь Соёлын төвд болж байна. Энэ үүргийг Монголын Зохиолчдын Эвлэлийн хорооны гишүүн яруу найрагчид, “Шинэ мянган” яруу найргийн нэгдлийн гишүүдийн төлөөлөл, “Болор цом”-ын эзэн найрагчид болон Соёлын тэргүүний ажилтан, дуучин Ч.Батцэнгэл нарын уран бүтээлчид гүйцэтгэж, “Хаан зүгийн хүн” дурсамж, хүндэтгэлийн уулзалт үдэшлэгийг гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байгаа чимээ дуулаад баярлахын сацуу сэтгэл зүрх хамт байгаагаа цэргийн хүний ёсоор илтгэж байна. Яруу найрагчаа дурссан сумын төвийн шүлэгтэй бүжиг ч хамгийн сайхан үдшүүдийн нэг болон нэхэгддэг дээ. Баян-Агтынхан маань өнөөдөр нутгийн найрагч Л.Ганзулынхаа:
Цаг хугацаатай хөтлөлцөөд тоглож өссөн нутагтаа
Цавьдар нарыг хормойдон яарч догдолж ирлээ би
Цасны түрүүчтэй намраар шувуу шиг буцсан нутгаа
Цамцан дотроо гандтал санаж, бодсоор л явлаа би гэдэг шүлгийг нь нэгэн дуугаар уншиж, ижий аавыг нь ч бас санан дурсаж байгаа даа.
Би Зулаадаа илтгэх нэгэн учир буй. Цагдаа сэтгүүлч хүний хувьд хаана хэн цагдаагийн тухай сайхан мөртүүд бичиж, мөнгөн мөрдэстэй энэ эрхэм хүмүүсийн тухай нэг аятай таатай үг хэлж, амар амгаланг сахиулах ажилд нь урам дэм өгч байгааг уншиж бичих, сонин хэвлэлд нийтлүүлэх үүрэгтэй хүн юм, би.
Бавуугийн Лхагвасүрэн ах “Хүн төр хоёртоо эн тэнцүү хуваагдсан хүнийг цагдаа гэдэг”, Дөнгөтийн Цоодол ах “Нэг цагдаагийн албан хаагчийн ард ч монголын амар амгалан оршдог”, Долгорын Цэнджав ах “Цагдаа хүн өдөр бүр чимээгүй гавьяа байгуулдаг”, Ай.Төмөр-Очир ах “Цагдаа гэж он цагийн хүлэг моринд гүрнээ үүрээд түмнээ дүүрээд ирээдүйн зүг цахилж яваа залуу нас юм”, Цоодолын Хулан эгч “Замын цагдаа л гэхэд хотын хөдөлгөөнийг удирдаж байгаа удирдаач нар юм” гэсэн уртаас урт ярилцлага, шүлгүүдээ зориулж урам ухаарал хоёрыг зэрэг нэмээд өгсөн билээ.
Би ч энэ сайхан эрхмүүдийнхээ үгэнд урамшиж үе тэнгийнхээ хэдэн найрагч андууддаа шүлэг бичээд өгөөч гэсэн “үүрэг” өгөхөд Ганзул маань одоохон бичээд өгье, найзаа гээд он гарахаас өмнөхөн надад илгээж билээ. Найзаа, би хол ойргүй алаг машинтай холхиж явдаг Хонхорынхоо хэдэн цагдаа нарыг бодоод, хүүгээ тэвэрч суугаад бичлээ шүү гээд инээж, харин ямар дүн тавихаа өөрөө мэд гэж байсан юм. Шүлгийг нь нээгээд үзтэл,
Би цагдаа...
Өөдлөх уруудахын аль ч цагтаа
Өргөж, дааж хамт яваг гэж
Өлгийтэйд минь шивнэсэн
Ариун нэр минийх
Алтан соёмбоны өлмийд сөгдөж
Ард олныхоо итгэлд өргөсөн
Алдаагүй шударгын эрхэм тангарагтай
Алд бие төрийнх
Би цагдаа...
Жавартай өвлийн үүрээр,
Гантай зуны үдээр
Жагсаалд зогсохоос түүртээгүй
Хатуу бэрхээс халшраагүй би...
Жаргалтай ханийхаа өврөөс
Шөнө дөлөөр дуудагдах үе бий
Жавар даасан гэртээ
Өглөө харих цаг ч бий
Би цагдаа...
Туйлдаж сөхөрсөн нэгний
Тулаад өндийсөн мөр минийх
Уйлж өнчирсөн нэгний
Нулимсаа шингээсэн энгэр минийх
Туйлж аархсан нэгнийг
Тулж зогсоосон нударга минийх
Туургаа олохгүй төөрснийг
Хүргээд буцсан хударга минийх
Би цагдаа...
Ардын засаг мандахаас өмнө
Арваны тавны цагдаа гэгдэж
Ард олныхоо амар энхийн төлөө
Ташуур барин тэлгүүлж явсан
Цагаан морин жилээс өмнөх
Цагдан сэргийлэгчийн халааг авч
Цадиг түүхээ шинээр эхлүүлсэн
Цаг наргүй албандаа үнэнч
Би цагдаа...
Мөрөн дээр минь гялалзсан
Эрдэнийн таван хошуу
Мөнх орших түмний минь
Итгэлийн гэрэл болог...
Малгай дээр минь мандсан
Монгол төрийн минь соёмбо
Маргаашийг гийгүүлэн харсан
Магадын гэрэлт наран болог...
Би цагдаа...
2015.10.07-12.22 Яруу найрагч Л. Ганзул” гэж бичсэн байсан юм. Бүтэн хоёр сар гаруй бодож, бясалгаж үүх түүхтэй, үнэн, шударга, үүрэг даалгавартай нь бичсэнд баярлаж, утас руу нь залгаж, “найз нь дүрэмт хувцсаа бүрэн өмсөөд, зогсож байгаад чамд уншиж өгье” гэж бүтнээр нь өөрт нь уншиж, би биш чи цагдаа байх байжээ, онц дүн тавилаа гэхэд минь, Зулаа,
- Хүүе үгүй шүү. Найз нь ёстой хойт насандаа ч цагдаа болохгүй, чиний хэрэг бүтсэн бол болоо гээд одоохон цагдаа болгох гээд байгаа юм шиг сандарч, инээж билээ. Би энэ шүлгийг нь “Цагдаа” сэтгүүлийнхээ 2016 оны 01 дүгээр улирлын шинэ дугаарт нийтлүүлж байлаа.
.jpg)
Төмөр замын цагдаагийн хэлтэст очиж сурвалжилсан үйл ажиллагаан дээр нэг дэслэгч залуу энэ шүлгийг уншиж байхыг нь хараад, найз маань миний хэргийг аргагүй л бүтээсэн дээ гэж бодож билээ. “Болор цом”-ын эзэн Б.Болорцэрэн маань “Цагдаагийн гэргий”, “Замын цагдаа" гэсэн хоёрын хоёр найраглалын дайтай шүлэг байдгийг манай цагдаагийнхан сайн мэднэ. Намайг цагдаад ажиллахаас өмнө бичсэн юм билээ. Цээжээр уншиж яваа цагдаатай ч таардаг. Бас л найз минь бичсэн шүү гээд бахархаж явдаг даа, би.
Шүлэг бичүүлж, ажлаа бүтээснээс хойш огт тараагүй байж байгаад зунын нэг халуун өдөр Зохиолчдын хорооны үүдэнд санаандгүй уулзалдлаа. “Хоёулаа шүлгээ тэмдэглэе” гээд “Metro mall” их дэлгүүрийн нэг давхрын гуанзанд гуляш авч идэж, нэг тухтай ярьж суусныг эс тооцвол найзынхаа төрсөн өдрөөр нь нэг тэмдэглэлийн дэвтэр ч өгч яваагүйдээ гэмшиж суудаг.
Яг үнэндээ надад оюутан ахуй цагтаа үеийн найрагч найз нөхөдтэйгөө шүлэг, дуу болоод дарвиж явсан өдрүүд цөөхөн байдаг. Монгол Улсын Их сургуулийн утга зохиолын ангид суралцаж байхад минь “Чинад хязгаарт хүрэхүй” яруу найргийн дугуйлан хичээллэдэг байсан юм. Тэрхүү дугуйланд нэг удаа Дорно дахины утга зохиолын дээд сургуулиас П.Нямлхагва, Утга зохиолын дээд сургуулиас Л.Ганзул, Ц.Мөнхөө, Багшийн дээд сургуулиас Б.Занданхүү нар ирээд хэдэн сайхан шүлэг уншаад манай дугуйлангийнхнийг мад тавиад явчихсан юм. Харин Л.Ганзул маань гурван удаа ирж, эх орон, ээжийн тухай шүлэг уншиж, гэрээ санасан биднийгээ уярааж байсан нь саяхан.
Удалгүй л үеийнхэн маань өөрийн өөрийн аж амьдралыг бүтээн, шинэ ном бүтээлээ гаргаж, хит дуутай болж, эхнээсээ “Болор цом” найргийн наадамд айрагдаж, түрүүлсэн аваргууд болсон доо. Ийн нөхөрлөж байсан андууд дундаас тухайн оюутны яруу найргийн наадмуудад тэргүүн болон шагналт байруудыг хүртэж, үе тэнгийнхнээсээ үргэлж шалгарч, цолгорч, “Болор цом”, хайрын шүлгийн “Цагаан-Уул” гээд олон найргийн наадамд байр эзэлж, зохиолчдын тэмдэглэлт ой бусад уралдаан тэмцээнд үргэлж шинэ шүлэгтэй уралддаг, тэрийгээ чин сэтгэлийн гүнээс уншдаг, эгэл даруухан, “дэндүү том, дэндүү эрхэмсэг” Л.Ганзул найз минь байсан юм.
Аав нь үргэлж ном уншиж өгч, Бавуугийн Лхагвасүрэн гуайн “Хил дээр бичсэн шүлэг” яруу найрагт эргэлт буцалтгүй дурлуулсан тухай сонинд өгсөн ярилцлагаас нь уншаад Зулаагаа илүү их хайрлаж билээ. “Шүлэг бичихийн өмнөх агшин бол шаналан, харин дараах нь бол тайтгарал” гэж нэгэн ярилцлагадаа хэлсэн байсныг нь уншаад жинхэнэ яруу найрагчийн зовлон, жаргал нь түүндээ л байдаг байх хэмээн би эргэцүүлсэн юм.
Утга зохиол судлаач, шүүмжлэгч Х.Чойдогжамц “Яруу найрагч Л.Ганзулын шүлэгт цаг улирлын гоо сайхныг мэдрэх дотоод алсын тун өвөрмөц гүн сонсголууд байдаг. Түүний найргийг нэгэн хаалга нээн орохтой өнөөх өндөрлөгт гарахын тулд юу яах шиг/ зүйрлэвээс НАМАР, НАВЧ, БҮСГҮЙ, ГОО хэмээх үгсийн оролцоо гол түлхүүр болно. Түлхүүрдэн татваас ГОМДОЛ, ГУНИГ, ГАНЦААРДАЛ, УЯРАЛ тунаруулсан, эгээ л өөрийнх нь шүлэглэсэн шиг бүдэгхэн өвдөлт шиг эмзэглэлийн анир сонсдох аж. Ялангуяа намрын навчсыг гүнзгий сонсож дуулдаг нь мэдрэгддэг. Түүний сэтгэлийн навчис хөллөх чимээн дунд та ганцаардлын уйг мэдэрч, навчис дусалд нэвт норон нэт гуниж, бугын урамдаан солонгороход навчистай хамт үймэн, он цаг навчсын судлаар хээлэн лугшсаар сэтгэлд тань зүрх зүсэх шиг хийсч, эсвээс хөвүүн насаа гээх шиг унана. Хаврын хөлд ч навчис гандахыг харж байхдаа балчир хяруу навчны алганд дулаацахыг бас үзэх төдийгүй гомдлын шаргал анир сонсон сэрэх болно. Дэндүү уйтай мэт санагдавч алхан орсны дараах тэр мөчид ЖИНХЭНЭ НАВЧ, ЖИНХЭНЭ НАМАР, ЖИНХЭНЭ АМЬДРАЛ, ЖИНХЭНЭ ГОО ЗҮЙН төгс зохицлын яруу сонсголыг ухааран ЗОГТУСАХ вий” гэж бичсэнийг нь уншаад уярав. Анд нөхрөө эргэн санав. Утга зохиол судлаач, шүүмжлэгчид минь илүү өргөн хүрээнд бичнэ, судална гэдэгт итгэнэм.
Ганзулаа чиний дуртай хавар айсуй. Танай сумын клубт өнөө орой чиний шүлгүүдийг анд нөхөд чинь ээлжлэн уншиж, аз жаргалын тухай дуу аялна. Харин чи суут найрагч Очирбатын Дашбалбар, Ринченгийн Чойном нартай нэгэн өдөр мэндэлсэн баяраа тэмдэглэж сууна уу. Чамдаа төрсөн өдрөөр чинь нэг үзэг ч бэлэглэж үзээгүй найз чинь нэгэн дурсамжаа дэлгэлээ.
2023-02-10
Дотоод хэргийн их сургуулийн 313 дугаар өрөөнөөс
цагдаагийн хошууч Б.Төгсжаргал илтгэж байна, найз минь.
| ДУРСАХУЙ: Цагдаагийн тухай шүлэг бичиж өгчихөөд, цагаасаа эрт бурханд одсон, анд минь |
|
МИАТ компани түүхт 70 жилийн ойн баяр тэмдэглэв
2026-07-07 17:09:16
Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна
2026-07-07 16:40:34
Туул голд эндсэн хоёр хүүхдийн цогцсыг олжээ
2026-07-07 16:40:15
Вьетнамд алба хааж, тэтгэвэрт гарсан монгол морьд өчигдөр эх орондоо иржээ
2026-07-07 16:21:10
Сүхбаатар аймгийн уугуул Ай.Төмөр-Очир АУЗ цолоор шагнууллаа
2026-07-07 15:47:28
Пүрэв гарагт “Дээлтэй Монгол” наадмыг төв талбайд зохион байгуулна
2026-07-07 15:46:20
“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүнд ая дуугаа өргөн барих хамтлаг, дуучид
2026-07-07 15:13:14
16 настай охины хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлнэ
2026-07-07 14:43:42
Г.Эрхэмбаяр аварга гавьяат тамирчин цол хүртэв
2026-07-07 14:37:46
Дорноговь аймгийн баяр наадамд ААУ Сүхээхүүгийн Цэрэнхүүгийн Зээрд хязаалан түрүүллээ
2026-07-07 14:33:50
М.Нандин-Эрдэнэ гавьяат тамирчин цол тэмдгээр шагнууллаа
2026-07-07 14:28:15
"МИАТ 70" шуудангийн марк хэвлэгдлээ
2026-07-07 14:14:19
ААУ Насантогтохын Эрдэнэтөгсийн Хүрэн морь Дорноговь аймгийн баяр наадамд түрүүллээ
2026-07-07 13:27:11
"Play time-2026" наадмын үеэр 18 настай эрэгтэй өөрийгөө боомилж, нас баржээ
2026-07-07 13:00:00
Энэ сарын 19 хүртэл цахилгаан хязгаарлахгүй
2026-07-07 12:53:03
ГОЁХОН НАЙЗ
2026-07-07 12:00:00
Э.Ариунболд гавьяат тамирчин цол хүртэхээр боллоо
2026-07-07 11:25:59
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 120 УДААГИЙН ДУУДЛАГААР 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
2026-07-07 11:11:24
Лана Дел Рэй гэж хэн бэ
2026-07-07 11:00:00
3.Ган-Очир Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн даргаар сонгогдлоо
2026-07-07 10:12:40
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15535 болжээ
2026-07-07 10:00:20
ОРХОН: Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ
2026-07-07 09:54:50
“Монголын нүүдэлчид ба адуу” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-07-07 09:50:00
Элчин сайд Дансрангийн Булган итгамжлэх жуух бичгээ өргөн барив
2026-07-07 08:12:11
Буриад зоны “Алтаргана-2026” олон улсын наадам өндөрлөв
2026-07-07 07:52:16
2026-07-07 07:10:00
Э.Цэндбаатар, Б.Бейсен нар ОУТМХ-ны дэд ерөнхийлөгч болжээ
2026-07-07 07:00:00
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХ СЭРГЭЭГҮЙ, ХАРИН Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ ХУРААЖ, БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСАХГҮЙ
2026-07-07 07:00:00
НЭР ДЭЭРЭЭ НЭГ Ч БИЗНЕСГҮЙ АТЛАА ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛЭЭР ГАНГАРДАГ ГАНЦ ТҮШЭЭ
2026-07-07 07:00:00
10 НАСТАЙ DJ Б.АМАРМЭНД: ИРЭЭДҮЙД ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН DJ БОЛМООР БАЙНА
2026-07-07 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-07-07 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-07-07 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
2026-07-07 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
2026-07-07 06:00:00
Ази тивийн аваргаас “U15”, “U20” насныхан 11 медаль авлаа
2026-07-06 16:21:40
2026-07-06 14:39:20
Д.Нарантулга “U20”-ийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-07-06 14:33:11
ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2026-07-06 14:00:00
Жүдогийн Д.Балжинням багш “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2026-07-06 13:57:55
“Хасын хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн “Монгол Улсын гавьяат тамирчин” боллоо
2026-07-06 12:57:20
Олимпын “Өвөө” Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
2026-07-06 12:28:09
Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
2026-07-06 11:19:14
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
2026-07-06 10:50:14
1024 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
2026-07-06 10:27:40
2026-07-06 10:14:51
"Наадмын тасалбар зарна" гэх хуурамч зар байршуулан иргэдийг залилж байна
2026-07-06 09:32:28
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алджээ
2026-07-06 09:22:45
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-07-06 07:00:00
Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-07-06 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-07-06 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-07-06 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-07-06 07:00:00
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан
2026-07-06 07:00:00
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгт нэрвэгдэж, араншин нь зэрлэгшиж байна
2026-07-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |