• Өнөөдөр 2025-05-18

Согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн гэртэйгээ шатаж, амиа алджээ

2023-02-10,   406

             Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ишгэн толгой багийн Зүрх-Уул гэдэг газарт гэр шатсан тухай дуудлага хоёрдугаар сарын 10-ны өдрийн 4:10 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын таван ханатай гэр шатаж байсныг нэг минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт 43 настай эрэгтэй Э өртөж нас барсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Тэрээр согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.

Согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн гэртэйгээ шатаж, амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188