• Өнөөдөр 2025-04-30

Эрэн хайх, аврах баг таван хүнийг эсэн мэнд олжээ

2023-02-10,   308

        БНТУ-д эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсаас очсон эрэн хайх, аврах баг эрэлч хоёр нохойн хамтаар таван хүнийг /2023.02.09/ эсэн мэнд аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өглөө. Ингэснээр нийт найман хүнийг /2023.02.08-ны өдөр 3 хүн/ эсэн мэнд нурангиас гаргаад байна.
 
      Мөн нурангид дарагдаж амь насаа алдсан 12 хүний /4 нь хүүхэд/  цогцсыг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.
 
      Харин газар хөдлөлтөд нэрвэгдсэн  иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн баг хээрийн эмнэлгийн майханаа дэлгэж, тоног төхөөрөмжөө суурилуулан, үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болоод байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Эрэн хайх, аврах баг таван хүнийг эсэн мэнд олжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188