Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэвийн боовны үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянаж, шалгажээ. Шалгалтыг нэгдүгээр сарын 11-ний өдрөөс хоёрдугаар сарын 6-ны өдөр “Бэлх”, “Бүрэн плаза”, “Бүрд”, “Их тойруу”, Барс-1, Бөмбөгөр зэрэг худалдааны төв болон “Монголын Бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийд”-ийн “Гандан”, “Гандангийн ширхэнцэг” хэвийн боовны дэлгүүр зэрэг аж ахуй эрхлэгчийг хамруулан явууллаа.
Шалгалтаар “Парис бэйкэри”, “Өгөөмж архад”, “Амдэ”, “Сигнал”, “Алтайн илч” ХХК болон “Ширхэнцэг” хэвийн боов үйлдвэрлэгч иргэн нь өөрийн бүтээгдэхүүний хаяг шошгод Оюуны өмчийн газраас барааны тэмдгийн гэрчилгээг авсан Гандантэгчэнлин хийд шашны байгууллагын “Гандангийн”, “Гандангийн шар тостой” гэх нэршлийг ашиглан зах, худалдааны төвүүдээр худалдаалж байсан. Мөн үйлдвэрлэл эрхлэгчид нь худалдаалж буй хэвийн боовны хаяг шошгод бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн хугацаа, орц найрлага болон үйлдвэрлэгчийн хаяг байршлын талаарх мэдээллийг байршуулаагүй зэрэг зөрчил илэрсэн.
Иймд хэвийн боовны үйлдвэрлэл эрхлэгчдэд зөрчлийг арилгуулахаар улсын ахлах байцаагчийн хугацаатай албан шаардлагыг хүргүүллээ. Албан шаардлагын хүрээнд дээрх нэршлийг хэвийн боовны сав баглаа боодлын шошгод ашиглахгүй байх, уг нэршил орсон сурталчилгааны самбаруудыг буулгах, нэршлийг дуу, дүрсний бичлэг зэрэг аливаа хэлбэрээр ашигласан сурталчилгаа явуулахгүй байх, “Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавигдах шаардлага” MNS664852016 стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах бөгөөд зөрчлөө арилгасан талаар хариу ирүүлэхийг даалгажээ.
Эх сурвалж: ШӨХТГ
| “Гандангийн шар тостой” хэмээн иргэдийг хуурч, хэвийн боов зарж байсан зөрчлийг ШӨХТГ-аас илрүүлжээ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |