• Өнөөдөр 2025-04-30

Угаарын хийн хордлогын нөхцөл байдлын эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээг хийлээ

2023-02-04,   533

     Угаарын хийн хордлогын улмаас эрүүл мэндийн байгууллагад хандаж, тусламж үйлчилгээ авсан иргэдийн сүүлийн таван жилийн статистик үзүүлэлтээр жил бүрийн гуравдугаар сарыг дуустал угаарын хийн хордлогын тохиолдол нэмэгдэх хандлагатай тул мэргэжлийн байгууллагуудаас одоогийн хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, салбар хоорондын хамтын ажиллагаа, иргэдэд чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайдын 2017 оны наймдугаар тушаалаар батлагдсан журмын дагуу 2023 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр “Угаарын хийн хордлогын нөхцөл байдал”-ын эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийх хурлыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зохион байгууллаа.
 
      Хуралд Эрүүл мэндийн яам, УОК-ын Нэгдсэн шуурхай штабын оператив бүлэг, Нийслэлийн Онцгой Комисс, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийлслэлийн цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Цэргийн төв эмнэлгийн харьяа Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн түргэн тусламжийн төв, Нийслэлийн есөн дүүргийн агаарын бохирдол хариуцсан мэргэжилтнүүд, “Таван толгой түлш” ХХК зэрэг нийт 23 байгууллагын төлөөлөл оролцлоо.
 
       Оролцогчид мэргэжлийн байгууллагуудаас угаарын хийн хордлогын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, бэлэн байдал болон угаарын хийн хордлогын шалтгаан, үр дагаврыг хэлэлцэж, эрсдэлийг үнэлэн, бууруулах арга хэмжээний санал, зөвлөмжийг гаргалаа.

Угаарын хийн хордлогын нөхцөл байдлын эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээг хийлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188