• Өнөөдөр 2025-04-30

Малчдын түвшинд бэлтгэсэн өвс тэжээл 60 хувийн зарцуулалттай байна

2023-02-04,   480

    Улсын хэмжээнд малчдын түвшинд өвс 1.1 сая тонн, сүрэл 15 мянган тонн, ногоон тэжээл 88 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 32.4 мянган тонн, гар тэжээл 47.9 мянган тонн, дарш 13.1 мянган тонн, хужир, шүү 92.2 мянган тонныг тус тус бэлтгэсэн.
 
Өнөөдрийн байдлаар малчдын түвшинд бэлтгэгдсэн өвс, тэжээл 60 хувийн зарцуулалттай байна.
 
   Аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц 2022 оны аравдугаар сарын 25-ны байдлаар 21.3 мянган тонн өвс, 8.4 мянган тонн тэжээлтэй байсан бол борлуулалтаас 27.3 мянган тонн өвс, 10.8 мянган тонн тэжээлийг нэмж татан авч өвсний 70 хувь, тэжээлийн 64 хувийг зарцуулжээ.  Одоогийн байдлаар 8.1 мянган тонн өвс, дөрвөн мянган тонн тэжээлийн нөөцтэй байна.

Малчдын түвшинд бэлтгэсэн өвс тэжээл 60 хувийн зарцуулалттай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188