• Өнөөдөр 2025-04-30

Бага насны хүүхдийн хөл дайрч тусламж үзүүлэлгүй явсан жолоочийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

2023-02-04,   496

   Хоёрдугаар сарын 1-ний өдөр СХД-ийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 76 дугаар сургуулийн орчимд Приус маркийн автомашин 10 настай хүүхэд мөргөж, тусламж үзүүлэлгүй ослын газрыг орхиж явсан.
 
    Дээрх ослыг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, осол гаргасан приус маркийн автомашины жолоочийг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.
 
    Хичээл, сургууль эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх эрсдэл өндөр байгаа тул жолооч та бүхэнд замын хөдөлгөөнд сонор сэрэмжтэй оролцохыг уриалж байна. 

Бага насны хүүхдийн хөл дайрч тусламж үзүүлэлгүй явсан жолоочийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188