• Өнөөдөр 2025-04-30

“Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр” тохиож байна

2023-02-04,   688

   ДЭМБ-ын статистик мэдээллээр 2020 онд 19.2 сая гаруй хүн хорт хавдраар өвдөж, 9.9 сая хүн хорт хавдрын шалтгааны улмаас нас баржээ. Монгол Улс дэлхийд хорт хавдрын нас баралтаараа нэгдүгээрт, элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа тэргүүлж байна. ДЭМБ-ын статистик мэдээлэлд зонхилох байрлалын хорт хавдрын өвчлөлд хөх, түрүү булчирхай, уушги, бүдүүн, шулуун гэдэс, умайн хүзүүний хорт хавдрууд байна.
 
    Монгол Улсын хүн амын дунд 2021 онд 5981 хорт хавдрын шинэ өвчлөл бүртгэгдсэн ба зонхилон байрлалын хорт хавдрын өвчлөлийн бүтцэд элэгний хорт хавдар 32.7 хувь, ходоодны хорт хавдар 16.1 хувь, уушги гуурсан хоолой хорт хавдар 7.5 хувь, улаан хоолой 5.7 хувь, умайн хүзүүний хорт хавдар 5.2 хувь, нийт хорт хавдрын 67.2 хувийг дээрх хорт хавдрууд эзэлж байна.
 
    Эрэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, уушги гуурсан хоолой, улаанхоолой, бүдүүн, шулуун гэдэсний хавдар, эмэгтэйчүүдийн дунд элэг, умайн хүзүү, ходоод, хөх, улаанхоолойн хорт хавдар зонхилон эхний 5 байрлалд тохиолдож байна.
 
     Элэгний хорт хавдрын өвчлөлийн түвшин аль ч хүйсэнд хамгийн өндөр буюу 100 000 эрэгтэй хүн амд 68 тохиолдол, эмэгтэй хүн амд 52 тохиолдол байна. 

“Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр” тохиож байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188