АНУ, Монгол Улсын Стратегийн түншлэл, эдийн засгийн харилцааг улам бэхжүүлэх зорилгоор Монгол Улс, АНУ-ын төлөөлөгчид Эдийн засгийн бодлогын дөрөвдүгээр Зөвлөлдөх уулзалтыг 2023 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Вашингтон хотноо зохион байгууллаа.
Тус уулзалтыг АНУ-ын Төрийн Департаментын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан товчооны Туслах Төрийн нарийн бичгийн даргын Тэргүүн орлогч У.Бэйрд, Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр нар хамтран даргалав. Уулзалтад хоёр талын 20 орчим байгууллагын нийт 50 гаруй төлөөлөгч оролцов.
Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд Монгол Улсын макро эдийн засгийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын орчин, экспортыг төрөлжүүлэх, худалдааг дэмжих болон АНУ-ын Энэтхэг-Номхон далайн стратегийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэж, санхүүжилтийн төрөл бүрийн механизмыг ашиглах, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, чухал ашигт малтмал, агаарын тээвэр, оюуны өмчийн эрх, дижитал эдийн засагт анхаарлаа хандуулж, Монгол Улсын эдийн засгийн хөгжил, төрөлжилтийг нэмэгдүүлэх төслүүд дээр хамтран ажиллах талаар ярилцлаа.
Түүнчлэн 2018 онд батлагдсан “Монгол Улс, АНУ-ын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглал”-ыг хэлэлцэж, хамтын ажиллагааны шинэ чиглэл, боломжуудыг тусган, хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээ өргөжиж байгааг тусган шинэчлэхээр тохиролцов. Мөн “Монгол Улс, АНУ-ын Эдийн засгийн бодлогын IV зөвлөлдөх уулзалтын хамтарсан мэдэгдэл” гаргалаа
| Монгол, Америкийн Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалт боллоо |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |