• Өнөөдөр 2025-04-30

Гэрээсээ гараад сураггүй болсон 19 настай иргэнийг эрэн хайж байна

2023-02-03,   554

           Гэрээсээ гараад сураггүй болсон 19 настай иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

     Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын наймдугаар багийн хоёрдугаар гудамжинд Иргэн М нь энэ оны нэгдүгээр сарын 8-ны 21:40 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсныг тус аймгийн Цагдаагийн газраас эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Иймээс эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг хоёрдугаар сарын 1-ний өдөр аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраас өчигдөр өдөр иргэн 19 настай М-г эрэн хайх ажиллагаа зохион байгуулагдаагүй бөгөөд Цагдаагийн газраас эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байна.

 

 


Гэрээсээ гараад сураггүй болсон 19 настай иргэнийг эрэн хайж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188